Гадаад
худалдааны үр ашгийг тооцох Гравитацын загвар
Таталцалын загвар
Олон улсын эдийн засаг дах Гравитацийн загварыг бусад
нийгмийн ухааны салбарт ашигладаг шиг өргөнөөр ашигладаг.Үүнд ДНБ болон эдийн
засгийн төв хоорондын зайг ашиглан 2 талын худалдааны урсгалыг урьдчилан харж
болдог.
Энэхүү загвар нь Ньютоны физикийн хуулиас үүдэлтэй бөгөөд
Ньютоны механик таталцалын хууль нь 2 бие өөрсдийн биеийн жингээс шууд,
хоорондын зайн квдратаас урвуу хамааран пропорционалаар татагддаг гэж үздэг.
Олон
улсын худалдаанд анх Тinbergen 1962 онд ашигласан бөгөөд таталцалын загварын
үндсэн тавил нь 2 улс хоорондын худалдааны эргэлт нь тус бүрийн эдийн засгийн
хэмжээтэй пропорционал,эдийн засгийн төв хоорондын зайнаас урвуу хамаардаг
гэсэн үндсэн санааг оруулж ирсэн.Үүнд 2 улсын хоорондын худалдааг хоорондын
зайгаар тайлбарлахад урвуу хамаарал гардагч энэ нь тус бүрийн эдийн засгийн
багтаамжаас хамааран ялгаатай байх боломжтой учир тухайн улс бүрин хэмжээ
зайлшгүй ач холбогдолтой ойлголт юм.
<!--more-->
Энд:
·
F - худалдааны урсгал
·
M - улс тус бүрийн эдийн засгийн хэмжээ
·
D - хоорондын зай
Энэхүү загвар нь энгийн бөгөөд “урьдчилан хэлэх” чадвар нь өндөр учраас эдийн засагчид өргөн
ашигладаг байна.Түүгээр ч үл барам зарим өгөгдхүүн шинээр тусгах бололцоо олгодог
учир олгодог учраас ашиглаж буй загварыг уян хатан болгодог сайн талтай.Тиймээс
энэхүү загварын тусламжтайгаар худалдааны бодлого боловсруулагчид юунд гол
анхаарлаа хандуулах уу гэдгээ тодорхойлох боломжтой болсон.Өнөө үед таталцлын
загварыг ихэвчлэн хөнгөлөлттэй худалдааны тэнцлийн үр ашгийг тооцоход өргөн
ашиглаж байна.Мөн сүүлийн үеийн таталцлын загварыг ашигласан судалгаанууд
ДХБ-ын гишүүн болох нь худалдааг өсгөх эсэх тал дээр гол анхаарлаа хандуулж
байна.Мөн худалдаа ба эдийн засгийн өсөлт болон худалдаа ба орчны хамаарлыг
судлахад ашиглагдаж байна.
Олон улсын эмпирк судалгаанд таталцлын загвар өргөн
ашиглагдах болсон гол шалтгаан нь
1-рт: 2 талт худалдааны урсгалыг тайлбарлахад загварын ач
холбогдол их байгаа нь
2-рт: худалаанд нөлөөлж буй бусад хувьсагчдийн үүрэг
ролийг хялбархан шалгах боломжийг олгодогт оршиж байна.
Худалдааны таталцлын онолд аливаа 2 орны хоорондын
худалдааны хэмжээ нь тэдгээр орны эдийн засгийн хэмжээтэй
эерэг, харин тэдгээрийн хооронд хийгдэх худалдааны зардалтай урвуу хамааралтай
байдаг.Энд худалдааны зардал гэдэг нь 2 орны хоорондыг зайг авч үздэг.
2 талын худалдааг дараах тэгштгэлээр тайлбарлаж болно.
Үүнд:
·
– i
болон j улсын хоорондын худалдааны эргэлт
·
- тогтмол
·
, – i
болон j улсын эдийн засгийн хэмжээ.Ихэвчлэн ДНБ-ээр тооцдог
·
– i
болон j улсын хоорондын зай
·
– алдааны хувьсагч. 0 эсвэл 1-тэй тэнцүү
Дээрх томьёог тооцоолоход ихэвчлэн тэгштгэлийн 2 талаас
логарифм авдаг.
Эдийн засаг өсч томрох тусам худалдаа их хийгдэх учраас болон коэффиценитүүдийн
тэмдэг эерэг гарахаар хүлээгдэж байна. Харин -ын тэмдэг сөрөг гарах учиртай.Учир нь 2 улсын хоорондын
зай нь тээврийн зардалтай шууд хамааралтай байдаг учраас уг хувьсагч нь
тээврийн зардлыг төсөөлж чадахуйц хувьсагч юм.
Таталцлын онолд хэд хэдэн хувьсагчдыг худалдааны зардлыг
тооцоход ашигладаг. Жишээ нь арал болон далайд гарцгүй байдал, хөрш улсууд
зэргийг тооцсон зайнаас хамаарсан дамми (dummy)
хувьсагчийг таамаглалд ашигладаг.
Учир нь зайнаас зардал хамаарч зардал өсдөг.Тухайлбал далайд гарцтай орнууд
далайд гарцгүй орнуудтай харьцуулбал гадаад худалдаанд оролцоход илүү хялбар
байдаг. Мөн мэдээлэл олж авах зардалтай холбоотой хэлний бэрхшээл,2 орны түүхэн
харилцаа,соёлын болон эдийн засгийн орчны ижил болон ялгаатай байдал зэрэг нь
худалдааг хязгаарлах нэг нөхцөл болдог тул эдгээртэй холбоотой дамми
хувьсагчдыг таталцлын загварт оруулж өгдөг.Тиймээс 2 орны хувьд нийтлэг нэг
мөнгөн тэмдэгт,хэл,улс төрийн бодлого ашигладаг болон газар зүйн байршлын хувьд
ойр байвал тэдгээр улсын хооронд худалдаа эрчимтэй хийгдэх болно.
Гадаад худалдааны урсгалыг таамаглах чадвар гравитацын
загварын хувьд үнэхээр сайн гэдгийг эдийн засгийн судалгаанууд тодорхой
харуулсаар байна. Jeffrey A.Frankel болон бусад судлаачид уг загварын онолын
үндэслэл эрс сайжирсаныг тэмдэглэж байгаа бөгөөд нөгөө талаас эдийн засгийн
хувьд газар зүйн байршил болон биет хүчин зүйлсийн нөлөөллийг эдийн засагчид
сүүлийн үед ихээхэн анхаарч байна.
Энэ загвар нь төгс бус өрсөлдөөн болон салбар доторх
худалдаан дээр үндэслэдэг.Анх Bergstrand 1985 онд таталцалын загварын онолын
үндсийг боловсруулсан бөгөөд цааш нь Bergstrand 1989 онд, Gagnon 1993 онд,
ogueldo, Macphee 1994 онд, Deardorff 1995 онд тус тус хөгжүүлсэн байна.
Дэлхйин худалдааны ерөнхий тэнцвэрийн загвар болон
тодорхой урьдчилсан нөхцөлийг (хэрэглээ болон үйлдвэрлэлд бараа бүтээгдхүүнийг
олон улсын хэмжээнд төгс оруулах, түүхий эдийн төгс арбитраж) ашиглан
Bergstrand 1985 онд эмпирк судалгаанд өмнө нь ашиглаж байсантай төстэй загварыг
гаргаж авсан.
Загварын судлагдсан байдал
Анх эхлээд худалдааны Гравитацийн загварын судалгаа
прогнозыг худал хуурмаг хэмээн нилээдгүй шүүлжлэл дагуулж байсан хэдий ч
өнөөдөр тухайн үеийн шүүмжлэл дагуулж байсан судалгааны ихэнх нь амьдрал дээр
батлагдаад байна.
·
1984
онд Deardorff-ын хийсэн нилээд эртний
судалгаа нь энэхүү судалгааны эхлэлийг тавьсан. 1970 онд Leamer болон Stern
үзэхдээ “2 талын худалдаа нь тээвэрлэлтийн зардалыг оруулахгүй бол тодорхой бус
байна хэмээн тэмдэглэж байсан ба маш олон боломжуудыг харгалзан улс орнууд
худалдааны хамтрагчаа сонгодог хэмээн үзсэн. Бүтээгдхүүний ялгаатай байдал нь
илүү бодит хандлагыг бий болдог.1969 онд
энэ талаар Armington тухайн бүтээгдхүүнийг үйлдэрлэгч орон тэнцвэртэйгээр
бүтээгдхүүнийг ялгаатай үйлдвэрлэдэг хэмээн дүгнэсэн.1979 онд Anderson
импортлогч орнуудыг нэгтгэх үүднээс улс орны бараа бүтээгдхүүнийг чухалчилдаг
зарлагын системийг авч үзсэн. 1985 онд Bergstrand илүү уян хатан хэрэглээний
функцийг ашиглан импорт нь аль аль талдаа дотоодын бараа бүтээгдхүүнээс
илүүтэйгээр илүү ойр орлуулагч юм гэсэн дүгнэлтэнд хүрчээ.Тэрээр энэ
тэнцэтгэлдээ үнийн нөхцөлийг оруулсан учраас ерөнхийлсэн гравитацийн загвар
хэмээн нэрлэжээ.
·
1987
Helpman, 1985 онд Helpman болон Krugman нар хоёр талын худалдаа ДНБ-ээс
хамаардаг гэсэн алдартай, оновчтой санааг гаргасан.Энэхүү онолд хэрэглэгчид өөр
өөр төрлийн бүтээгдхүүн хайж, зөвхөн улс орнууд бус пүүсүүд ялгаатай
бүтээгдхүүн үйлдвэрлэж, пүүсүүд монопольчлон хоорондоо өрсөлддөг. Тэд
Харьцангуй давуу талын Хеишкер-Олины сонгодог онол нь хоёр талын худалдаа нь
орлогын бүтээмжээс Гравитацийн загварт
гардаг шиг хамаардаггүй хэмээн маргажээ.Deardorff санал нийлж байсан. худалдааны ялгаатай
бүтээгдхүүн гэсэн санаанд тусгаглсан 2 талын худалдаа products of income-с
хамаардаг гэсэн энэхүү өгөгдөл гарч ирсэнээрээ сонгодог загварын эсрэг гарсан
·
Харин
1977 онд Deardorff санаагаа өөрчлөн
Бүрэн бус орлуулалтын онол шиг амарханаар Хейшкер-Олины онолоос хэрхэн
гравитацийн загварыг гарган авч болохыг нээсэн байдаг. Түүний гол зорилго нь
Хейшкер-Олины загварт хамааралтай бүрэн бус орлуулалтын загварыг Гравитацийн
тэнцэтгэлийн эмпирик амжилт нь дэмжих
шаардлагагүй гэдгийг харуулах явдал байсан юм.
·
Deardorff дүгнэхдээ худалдааны урсгал, улсын хэмжээний
хамааралын хэмжээ нь чухал үндэс болж байхад Helpman-ы 1987 онд хийсэн судалгаа
болон бусад судлаачдын ихэнх нь хоорондын зайны үүрэгийг оруулаагүй ба
ингэснээрээ бүтэн Гравитацийн загвар
хэмээн хэлэхэд хангалтгүй байгаа юм.1985 оны Bergstrand-ийн тээвэрлэлтийн
өртөгийг тооцон оруулдаг бүрэн бус
орлуулалтын онол зэрэг цөөн хэдэн судалгаа л хоорондын зайгаар төлөөлүүлсэн
байдаг. Хоорондын зай нь Deardorff-ын 2 дах Хейшкер-Олинд үндэслэсэн загварт
оруулсан быайдаг.2 талын худалдаа болон ашгийн орлого ийн хэмжээ хоорондын
зайны урвуу хамааралыг онцолсон.
·
Худалдааны
өртөгийг өсгөж буй хоорондын зайг оруулж өгсөнөөрөө энэ нь тухайн 2 улс
хиллэдэг үү, нэг хэл соёлтой юэ гэх зэрэг ойролцоо DUMMY хувьсагчийн талаар бодоход хүргэсэн жижигхэн
алхам болсон.Эдгээрийн аль аль нь хоорондоо ойрхон оршдогтой ад\илаар гадаадад
бизнес өртөгийг багасгахад тусладаг. Хэл, түүх, соёлын хамаарал нь мөн олон
улсынэ худалдааны өртөгийг бууруулдаг.
Монголд судлагдсан байдал
·
Өнөөгийн
байдлаар гадаад худалдаанд дүн шинжилгаа хийх таталцалын загварыг ашиглан
судалгааг зарим эрдэмтэд хийж байна.Тухайлбал Р.Амаржаргал “Зүүн хойд азийн
чөлөөт худалдааны гэрээ ба Монгол” сэдэвт судалгааны ажилдаа, Л.Даваажаргал
“Гадаад худалдаа ба ханшийн хэлбэлзэл” сэдэвт судалгааны ажилдаа таталцалын
загварыг ашигласан.
Сүүлийн жилүүдэд гриватацын загварыг олон улсын худалдаа болон шилжилтийн эдийн
засгийн ахин нэгдэл дэх ажиллах хүчний хувиарлалтад ашиглагдаж байгаа.
Шилжилтйн орнуудын гадаад худалдааг тодорхойлоход энэ загварыг ашиглахын давуу
тал нь энэ загварт ашиглагдах тоо баримтууд нь хялбар бөгөөд найдвартай байдаг.
Шилжилтийн үед загварчилахад илүү давуу талтай байдаг. Дэлхийн эдийн засаг дах
нэгдэл болон шилжилтийн эдийн засгийг загварчилахад найдвартай олон улсын
статаистик тоо баримтууд нь дутмаг байдаг нь томоохон асуудалд болдог.Энэхүү
загварыг ашиглахын өөр нэг давуу тал бол олон улсын худалдааны урсгалыг
тодруулах үүднээс энэ загварыг ашиглахдаа онолын үзэл санаа нь хөгжин
хэрэгждэг.
Энэхүү загвар нь олон улсын харилцаанд худалдааны олон улсын гэрээний нөлөөг үнэлэхэд
ашиглагддаг ба NAFTA, ДХБ зэрэг байгууллагууд болон худалдааны хэлцэлийн үр
ашгийг тооцоолоход ашиглагдсаар ирсэн.