Friday, December 6, 2013

Чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухайд

1.1.1 Чөлөөт худалдааны хэлэлцээр гэж юу вэ?

Орчин үеийн даяаршилын эринд улс орнуудын эдийн засаг улам бүр харилцан хамааралтай,нэгдмэл болохын хамт харилцан бие биенээ нөхөх чиглэлээр  хөгжиж байна.Энэ нөхцөлд олон улсын худалдаа,эдийн засгийн хамтын ажиллагаанаас үндэсний ашиг эдийн засаг, иргэдийнх нь амьдралд үзүүлэх нөлөө, ач холбогдол жил ирэх тусам улам өссөөр байна.[1]
Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг нь улс орнууд хоорондоо зах зээлийн нэн тааламжтай нөхцлийн доор худалдаа явуулах зөвшөөрөл олгохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл чөлөөт худалдааны хэлэлцээр  нь худалдааны хөрш улс орнууд  хоорондын тарифын түвшингээ бууруулах, квот болон бусад бараа үйлчилгээ дэхь хориг саадийг багасгах зэрэг худалдааны гэрээ хийх хэлбэрийг хэлнэ. Ямарваа Чөлөөт Худалдааны Хэлэлцээрт нэгдсэн улс орнууд өөр хоорондын худалдаан дах гаалийн тарифыг “тэглэж”, тарифын бус хориг саадуудыг байж болох хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах үүрэг амлалтыг харилцан хүлээдэг.
 Чөлөөт худалдааны хэлэлцээр хийхийн гол зорилго нь эдийн засгийн болон институцийн хориг саадыг багасгаснаар хоёр орны хоорондын худалдааг өсгөх юм. Чөлөөт худалдааны хэлэлцээр нь нэг талаас гишүүн орнуудын хувьд аливаа саадын багасгаж байгаа ч нөгөө талаас гишүүн бус орны хувьд шинэ саад тотгорыг бий болгож байдаг тул ДХБ зарчмын хувьд буруутгаж байсан. Гэсэн хэдий ч худалдааны бүлэглэлийн гишүүн орнуудын зүгээс хүчтэй шаардлага тавьсанаар зөвшөөрсөн. Түүнчлэн ДХБ-ын гишүүн орнуудын Сайд нарын 2001 онд Дохад болсон бага хурлаас гаргасан Тунхаглалд “ Бүс нутгийн худалдааны хэлэлцээрүүд нь худалдааг чөлөөлөх, түүнийг өргөжүүлэхэд болон хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа”-г хүлээн зөвшөөрсөн байна.Бүс нутгийн худалдааны хэлэлцээрт нэгдэх нь худалдааг либералчилж байгаа нэг хэлбэр бөгөөд шинээр харьцангуй давуу тал олох, нээх бололцоог хөгжиж буй орнуудад олгож байгаа юм.Хэдий чинээ давуу тал илэрнэ төдий чинээ газар зүйн байршил, далайд гарцгүй зэрэг байгалийн хязгаарлагч хүчин зүйлсийн сөрөг нөлөө буурах юм гэж үзсэн байдаг.

1.1.2  Яагаад ЧХХ хийдэг вэ?

Чөлөөт худалдааны хэлэлцээр хийх нь маш олон давуу талтай. Жижиг эдийн засгууд бүс нутгийн болон олон улсын интеграцид нэгдснээр өөрийн хараат  болон эмзэг байдлыг бууруулдаг. Үүний үр дүнд зах зээлийн хэмжээ тэлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өөртөө хэрэгтэй зүйлсийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах бололцоотой болно. Мөн бүс нутгийн хамтын ажиллагаа нь тээврийн зардлыг хэмнэж, хөрөнгө оруулалтын эрсдлийг багасгаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө.
<!--more-->
Чөлөөт худалдааны хэлэлцээр хийснээр оролцогч орнуудын хоорондын бараа бүтээгдэхүүнд тариф ноогдуулахгүй тул бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч, импортын хэмжээ өсч, тэр хэмжээгээр дотоодын хэрэглээ нэмэгдэх нөхцөл үүснэ.
Улс төрийн талаас нь авч үзвэл, бага буурай орнууд ЧХХ-т нэгдэн орох замаар   ДХБ-ын хүрээнд хэлэлцээр явуулах чадавхиа дээшлүүлж,өөрийн ашиг сонирхлоо хамгаалахыг эрмэлздэг.
Тодорхой улс орны хувьд чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэн орсноор эдийн засгийн хувьд хожих , алдах магадлалын аль аль нь бий. Тиймээс түүнд нэгдэн орохоосоо өмнө
1.      ЧХХ-т нэгдэх нь улс орны хөгжлийн стратегитэй нийцэх эсэх
2.       Ямар улс оронтой ЧХХ-г байгуулбал эдийн засгийн хувьд илүү үр ашигтай болох
3.       Тодорхой улс оронтой хэлэлцээр байгуулснаар урт болон дунд, богино хугацаанд бий болох давуу болон сул талууд
4.       ЧХХ улс орны эдийн засаг, түүний өсөлтөд хэрхэн нөлөөлөх
5.       ЧХХ эдийн засгийн салбарууд бүс нутгуудад, хүн амын орлогын бүлгүүдэд хэрхэн нөлөөлөх зэргийг урьдчилан тооцоолсон байх шаардлагатай.[2]
Дэлхий ертөнцөд худалдааг либеральчлах үйл явц нь доорх үндсэн хэлбэрүүдээр дамжин явагддаг.
1.      Улс орнууд өөрсдийн зүгээс худалдаанд тогтоосон хориг саадуудаа багасгах,
2.      Бүс нутгийн улс орнууд хамтран өөр хоорондын худалдаанд тогтоосон хориг саадуудаа цуцлах,
3.      Худалдааны олон талт хэлэлцээрүүдэд нэгдэн,тэдгээрийг дагаж мөрдөх
Худалдааг либеральчлах эдгээр арга хэлбэрүүдийн тодорхой улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь харилцан адилгүй юм.
Тиймээс онолын хувьд авч үзвэл,ЧХХ нь тодорхой орны эдийн засагт эерэг болон сөрөг нөлөөллийн аль алинг нь үзүүлэх магадлалтай.ЧХХ түүнд нэгдэн орсон улс орнуудын экспортлогчдод шинэ зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр нэвтрэн орох давуу боломжуудыг бий болгодог байна. Нөгөө талаас дотоодын зах зээл ЧХХ-т нэгдсэн түнш орнуудын хувьд илүү нээлттэй болох тул үндэсний үйлдвэрлэгчид импортын өрсөлдөөнөөс хамгаалах хамгаалалтгүй болдог.Тиймээс өрсөлдөх чадвар муутай салбаруудын үйлдвэрлэл богино хугацаанд  уналтанд орж,ажилгүйдэл нэмэгдэж болох талтай.
ЧХХ-г байгуулснаар түүнд нэгдсэн улс орнуудад өрсөлдөөний түвшин нэмэгдэж,зах зээл дэх үнэ буурах хандлага ажиглагддаг.Үнийн бууралт нь хүн амын амжиргааны түвшин дээшлэхэд,өрсөлдөөний өсөлт нь урт хугацаанд үйлдвэрлэлийн харьцангуй давуу талдаа тулгуурласан эдийн засгийн зохистой бүтэц бий болоход тус тус эерэг нөлөөлөл үзүүлдэг.
Практикаас үзэхэд дэлхийн улс орнууд ЧХХ-ийг байгуулах замаар хөрөнгө оруулалтын илүү таатай орчинг бий болгохыг эрмэлздэг.Хөрөнгө оруулалтын орчин нөхцөлөө сайжруулах замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг шинээр татаж, үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж,түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, шинэ ажлын байруудыг бий болгож, дэвшилтэт технологи үйлдвэрлэлийг эрхлэн хөтлөх шинэ арга барилыг нэвтрүүлэхийг зорьдог.
Гэтэл өнөөдрийн Монгол улсад хэрэглэж байгаа импортын 4.6%-ийн тариф хэт доогуурт тооцогдож,гадаадын экспортлогчдод саад болж чадахгүй. Монголын экспортын үндсэн бүтээгдхүүн-түүхий эдийг худалдан авагч орон тарифгүй оруулж байгаа учраас Монголтой ЧХХ байгуулах сонирхолтой орон гарахгүй, Монгол өөрөө санаачлахгүй байна. Тийм учраас эхлээд нөхцөлийг дотооддоо бүрдүүлэх арга хэмжээг авах шаардлагатай байгаа болно. [3]
 Түүнчлэн хэлэлцээ хийсэн орнуудын хоорондын худалдааны харилцаа өсч, бусад орнуудыг шахах нөхцөл үүсдэг байна. Иймд улс орнууд дээрхи бололцоог ашиглан өрсөлдөгчөө хүнд байдалд оруулах , зах зээл дээр өөртөө давуу байдал олохын тулд тодорхой оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг хичээх, өрсөлдөгчтэй нь хэлэлцээр хийхэд саад болох болжээ. Тухайлбал БНСУ Энэтхэгтэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, солонгос авто машины тарифыг ихээхэн бууруулж чадсан нь Япон авто машины Энэтхэгийн зах зээлд өрсөлдөх чадварыг хязгаарласан байдаг.
Хөгжиж буй орнууд ч өөрийн зүгээс тодорхой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой улс төрийн шийдвэрийг гаргадаг. Жишээ нь Персийн булангийн орнууд Булангийн хамтын ажиллагааны Зөвлөлийг байгуулахдаа өөр хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гэхээсээ илүү бүгдээрээ нэгдэн Иран, Иракт хүчний тэнцвэрийг бий болгох зорилго тавьсан байдаг. Энэ бүхнээс харахад чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь оролцогч улсуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээс гадна худалдааны бус агуулгатай ч байх нь бий. Түүнчлэн чөлөөт худалдааны хэлэлцээр хийснээр тарифын бус хориг саадыг бууруулдаг тул зардлыг багасгах, цаг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой.

1.1.3 ЧХХ байгуулах журам
ДХБ-ын аливаа улс орнуудад ЧХХ байгуулах эрх нь нээлттэй бөгөөд хэлэлцэн тохирогч талууд нь эрх зүйн хувьд ТХЕХ[4] 4-ийн 27-р зүйл, ҮХЕХ[5] 5-ийн 5-р зүйл, “Enabling clause” буюу хөгжиж буй орнуудад илүү таатай нөхцөл олгох зохицуулалтад үндэслэн ийм төрлийн хэлэлцээрийг байгуулдаг. Хэлэлцээр нь сонирхогч орнуудын хоорондынхудалдааны харилцааг улам хөнгөвчлөхийн зэрэгцээ гуравдагч оронтой хийх худалдаанд ямар нэгэн нэмэлт саад учруулах ёсгүй юм. Түүнчлэн хэлэлцээр ДХБ-ын хэлэлцээрийн хүрээнд, түүнд заасан хэлэлцээрийн хүрээнд нийцсэн байх шаардлагатай.
ТХЕХ-ийн 24-р зүйлийн 5.дэх хэсэгт заасны дагуу ДХБ-ын гишүүн орнууд ЧХХ болон гаалийн холбоо байгуулах эрхтэй.Энэ зүйлд заасний дагуу чөлөөт худалдааны хэлэлцээрт оролцогч талууд гаалийг татварыг бууруулах, үгүй болгох талаар хэлэлцээр байгуулдаг.Ийм төрлийн хэлэлцээрийг байгуулснаар ЧХХ-тэй орнуудын хоорондын гаалийн татвар болон тоо хэмжээний хязгаарлалт үгүй болох боловч бусад орнуудтай хийх худалдаанд тарифын болон тарифын бус хязгаарлалтууд хэвээр үлддэг.
ЧХХ байгуулагч орнуудын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрүүд ДХБ-ын хэлэлцээрт заасан тодорхой шаардлагуудыг хангаж байх ёстой. Тухайлбал, хэлэлцээрт оролцогч талууд хоорондын худалдааны дийлэнх хэсгийн  гаалийн татварыг тодорхой хугацаанд[6] чөлөөлөх,хэлэлцээр байгуулсаны дараа ЧХХ-ийн гишүүн бус гуравдагч орны худалдаанд үйлчилж байх тарифын түвшин нь байгуулахаас өмнөх үеийнхээс өндөр биш байх,тарифын бус хязгаарлалтыг бий болгохгүй байх, ЧХХ-ийн үйлчлэлд хамаарах бараа бүтээгдхүүн нь тухайн хэлэлцээрийн гишүүн улсын нутаг дэвсгэрээс гаралтай байх зэрэг нөхцөлүүдийг хангасан байх шаардлагатай.
ЧХХ-т хамруулах нийт барааны хувь хэмжээг тодорхойлох нь хэлэлцээрийн чухал хэсэг мөн бөгөөд ТХЕХ 24-р зүйлийн 8b хэсэгт заасны дагуу хэлэлцээрт оролцогч талууд  гаалийн тарифийг тэглэх барааны нийт худалдаанд эзлэх хувь хэмжээг тохиролцдог. Хэлэлцээрт оролцож буй талуудын хувьд уг хэмжээг оновчтой тогтоох нь чухал байдаг боловч олон улсын туршлагаас үзэхэд голчлон барааны үнийн дүнгийн 90-ээс дээш хувийн гаалийн тарифыг тэглэх хэлцэл хийжээ.Тухайлбал Япон-Сингапурын ЧХХ-ээр Япон улс нийт импортын үнийн дүнгийн 94,7%, Сингапур 100%-ийг гаалийн тарифаас чөлөөлсөн байна.[7]
Ийнхүү барааны оновчтой хувь хэмжээг тогтоохын тулд хэлэлцээрт оролцогч талууд тарифыг чөлөөлснөөр улс оронд нь ноцтой хохирол учруулж болзошгүй зарим эмзэг барааны тарифыг хэвээр үлдээх буюу эсвэл түүнийг тарифаас үе шаттайгаар, удаан хугацаагаар бууруулах саналаа оруулж тохиролцдог.

Тариф бууруулах хэлбэр
Тайлбар
Хамрах хүрээ
1
“A” шууд 0
Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон үеэс татварыг тэглэх
Эдгээр нь гол төлөв мэдрэмжгүй бараа байна.[8]
2
“B3”- үе шаттай бууруулах
Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон үеэс тодорхой үе шаттайгаар бууруулах
Гол төлөв шинээр хөгжиж буй салбаруудыг ийм байдлаар хамгаалах бөгөөд тарифын хамгаалалтыг тухайн хамгаалж буй салбарын хөгжилтэй уялдуулан алгуур үе шаттайгаар цуцалдаг
3
“TQ”- тарифын квот
Тодорхой тооны бараанд хөнгөлөлт олгоод түүнээс илүү гарсан нь ердийн тарифыг ноогдуулах
Үндэсний үйлдвэрлэлд бүтээгдхүүнээ борлуулах боломж олгохын зэрэгцээ зах зээлийн эрэлт болон үндэсний үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн боломжийн зөрүүтэй тэнцэх хэмжээний квот тогтоож, квотоос давсан хэсэгт ердийн тарифийг мөрддөг
4
“R”- цаашид хэлэлцэх
Тодорхой хугацаагаар хойшлуулах
Ийм бараа нь  мэдрэмж өндөртэй, дотоодын чухал ач холбогдол бүхий салбарын бараа байх бөгөөд цаашид тарифаар хамгаалах нь ач холбогдолтой эсэхийг харах зорилгоор ийнхүү хойшлуулдаг.
5
“X”- хэлэлцэхгүй
Хэлэлцээрээс гадуур үлдээх
Ийм бараа нь нэгд мэдрэмж өндөртэй, хоёрт улсын эдийн засагт онцгой ач холбогдол бүхий бараа байна.
6
“SS”- одоогийн тарифын түвшинг өсгөхгүй
Нэрлэсэн тарифаа өсгөхгүй байх
Мэдрэмжтэй бараа.
Мэдрэмжийг тооцоолох хэд хэдэн үндсэн шалтгаан бий. Нэгд, дотоодод үйлдвэрлэдэг бараа гол төлөв импортын үнийн мэдрэмжтэй байдаг тул ийм барааны тарифыг өөрчлөх буюу тарифаас татгалзсанаар үнэ буурч, үнийн бууралт нь дотоодын үйлдвэрлэлд ноцтой аюул учруулж болзошгүй байдаг. Хоёрт, зарим тохиолдолд мэдрэмжтэй барааны тарифыг бууруулсанаар үр ашиг багатай хэрэглээ их хэмжээгээр нэмэгдэж болзошгүй юм. Гуравт, бараа мэдрэмжтэй байгаа нөхцөлд л үндэсний үйлдвэрлэлийг тарифаар хамгаалах боломжтой болдог.
Улс орнуудын туршлагаас харахад хэлэлцээр хүчин төгөлдөр болсон үеэс дор хаяж нийт үнийн дүнгийн 50 хувийн тарифыг тэглэсэн байна. Туршлагаас үзэхэд гол төлөв дотоодод үйлдвэрлэх боломжгүй тухайн улсын үндэсний аюулгүй байдал хөдөлмөр эрхлэлтэд  сөрөг нөлөөгүй барааны хувьд тарифыг нь тэглэдэг байна.
ЧХХ-ээр хамруулах нийт барааны оновчтой хувийг тодорхойлохдоо экспорт, импорт харьцангуй давуу тал, тэдгээрийн давхцал, үнийн мэдрэмжийг харгалзан үзэхээс гадна нийт импортод эзлэх хувь, төсвийн орлогод нөлөөлөх нөлөөлөлийг ч харгалзан үзэх шаардлагатай. Үүний тулд түнш орноос импортолж буй барааны бүтцэд шинжилгээ хийж, өндөр хувь хэмжээг эзэлж буй барааг тарифаас чөлөөлөх буюу тарифыг бууруулснаар гарч болох үр дагварыг судлах шаардлагатай юм. Ялангуяа нийт импортод 10-аас дээш хувийг эзэлж буй барааг тарифаас зайлшгүй чөлөөлөх шаардлагатай тул ийм барааг тарифаас шууд чөлөөлөх үү, эсвэл үе шаттайгаар чөлөөлөх үү гэдгийг улс орны эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатй.

1.1.4  Бүс нутаг, улс орнуудын хооронд хийгдсэн чөлөөт худалдааны хэлэлцээрүүд

            Чөлөөт худалдааны хэлэлцээр хийх үйл явц нь сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр өсч байна. Жишээ нь Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр (NAFTA), Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр (FTAA), Зүүн Азийн орнуудын чөлөөт худалдааны хэлэлцээр (ASEAN) , Европын холбооны чөлөөт худалдааны хэлэлцээр (EMFTA) зэрэг юм.
ДХБ-д Бүс нутгийн худалдааны хэлэлцээрийн асуудлыг эрхлэх хороо ажилладаг бөгөөд 2013 оны 1 сарын байдлаар ойролцоогоор 546 бүс нутгийн худалдааны гэрээ ДХБ болон ГАТТ-д бүртгэлтэй байгаагаас  354 нь хүчин төгөлдөр болсон байна.
1.1.5.Судлагдсан байдал
            БНХАУ болон ОХУ -тай ЧХХ байгуулах боломж, Батнасан.Н - Энэхүү судалгааны зорилго нь Монгол улс өөрийн гол түншүүд болох БНХАУ, ОХУ-тай ЧХХ байгуулсан нөхцөлд түүнээс үүдэн гарах тарифийн өөрчлөлт эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг тогтоох байсан юм. Судалгааг хийхдээ ерөнхий тэнцвэрийн загварт суурилсан бөгөөд EXCEL, EVIEWS  гэсэн программ хангамж ашиглан тооцооллыг хийсэн байна. ЧХХ-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцохдоо ДБ-аас гаргасан 1-2-3 загварт тулгуурлан тооцсон байна. Энэ нь бодлогын судалгаанд өргөн ашиглагдаж буй динамик загвар юм.  Судалгааны үр дүнгээс харахад БНХАУ болон ОХУ -тай ЧХХ хийснээр Монгол улсын хувьд эдийн засгийн үр ашиггүй гэдгийг нотлон харуулжээ. Хэрвээ ЧХХ хийх юм бол гаалийн тарифын дундаж  түвшин ихээр буурахгүй ч дотоодын үйлдвэрлэл уналтад орж, хямд үнэтэй хэрэглээ нэмэгдэж, худалдааны төлөв муудна гэжээ. Өөрөөр хэлбэл БНХАУ, ОХУ -аас манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө маш их тул эдгээр оронтой эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулахдаа анхааралтай хандуулах хэрэгтэй гэж дүгнэжээ.
            “Худалдааны түнш орнуудтай ЧХХ байгуулах боломж болон эрсдэл” Батнасан.Н, 2002-Тус судалгааны ажлаар худалдааны гол түнш орнууд болох Япон, БНСУ, ОХУ, БНХАУ, АНУ, Канад  зэрэг орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан нөхцөлд хэлэлцээр Монгол улсын эдийн засаг, тодорхой салбар, үйлдвэрлэл хэрэглээнд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судалж үзсэн байна. Худалдааны гол түнш орнуудтай ЧХХ байгуулах асуудлыг Ерөнхий тэнцвэрийн загвар, Гравити загварт тулгуурлан судалсан байна. ЧХХ-ийн нөлөөллийг тооцохдоо Хиро Ли, Дэвид Роналд Холст нарын аргачлалыг ашигласан. Судалгааны гол дүгнэлт нь аль ч оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар дотоодын үйлдвэрлэл, хэрэглээний аль аль нь өсөх хандлагатай байна. Мөн өсөлтийн  хэмжээнд худалдааны эргэлт, худалдаж буй   барааны үнийн мэдрэмж зэрэг хүчин зүйл нөлөөлж байна.
Зүүн Хойд Азийн Чөлөөт худалдааны гэрээ ба Монгол, Д.Амаржаргал,2007-  Энэхүү судалгааны ажлаар гипотетик Зүүн Хойд Азийг зах зээлд интеграцчлагдах болон Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан нөхцөлд Монголын гадаад худалдаа ямархуу байж болохыг авч үзжээ. Тус нөлөөллийг авч үзэхдээ Гравити загвар ашигласан байна. Манай улс Японтой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан нөхцөлд Зүүн Хойд Азид эдийн засгийн интеграцид бүрдэж, гадаад худалдаа ойролцоогоор тавин хувь нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Судалгаанаас үзэхэд гадаад худалдааны нээлттэй бодлого явуулах, аль болохоор бүс нутгийн интеграцид нэгдэх, хоёр талын худалдааны гэрээ байгуулах замаар алслагдсан байдал, түүнээс гарах  сөрөг үр дагаврыг багасгаж чадна.
            ЧХХ ба Монгол-Отгонсайхан.Н,ЭШХ 2010-Бүс нутаг, улс орны хоорондын хэлэлцээр хэрхэн өрнөж байгаа, чөлөөт худалдааны онолын үзэл баримтлал, хөгжлийн хандлага, зарим орны туршлага, Монгол орны өнөөгийн нөхцөл байдал зэргийг тоймлон харуулсан байна. Бүс нутгийн хэлэлцээр 1990 оноос хойш нилээд эрч хүчээ авч нийт хэлэлцээрийн 89 хувь нь хийгджээ.Чөлөөт худалдааны хэлэлцээр нь анхандаа бүс нутгийг хамарсан шинжтэй байсан бол өдгөө газарзүй, бүс нутаг харгалзахгүйгээр өргөжин тэлж байна. Улс орнуудын хооронд хийгдэж байгаа эдгээр хэлэлцээр нь бараа, үйлчилгээний бүхий л салбарыг хамарч байгаа. Нийт худалдааны хэлэлцээрийн 80 хувь нь чөлөөт худалдааны хэлэлцээр хэлбэрээр байгуулагдаж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж буй орны туршлага, онолын үзэл баримтлалаас харахад өмчийн эзэд нь хувийн сектор учраас тэд л өөрсдөд ашигтай нөхцлийг харж, засгийн газартай хамтран ажиллах замаар чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах асуудалд өөрийн байр суурийг илэрхийлэх хэрэгтэй байна. Түүнчлэн ЧХХ байгуулахын тулд Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр /ГАТТ/ , Үйлчилгээ худалдааны ерөнхий хэлэлцээр /ГАТС/-ийн дүрмийг барихаас гадна хөгжиж буй оронд боломж олгох, дэмжих зорилготой "enabling clause" авах боломжийг харах шаардлагатай гэж дүгнэсэн байна.
            ҮХЯ, 2012-Бүс нутгийн интеграцыг хөгжүүлэх талаар ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ-ын байр суурь, хэрэгжүүлж буй гадаад бодлого , улс төр , эдийн засгийн ашиг сонирхол Монгол улсад хэрхэн нөлөөлөхийг  судлах зорилготой
            Grace V. Chomo, 2002[9]-Зах зээлийн хандлагыг өөрчлөнө гэсэн тэдний хүсэл эрмэлзлэлээс үл хамааран өндөр хөгжилтэй орнуудын ардчилсан худалдааны айдас нь хөгжил дорой аж үйлдвэрийн салбаруудыг болон эдийн засгийн хөгжлийн үйл явцыг саатуулдаг. Хойд Америкийн  Канад, Мексик, Америкийн нэгдсэн улс зэрэг улсуудын  хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээрээс авсан нотолгоо баримт нь ардчилсан худалдаатай аж үйлдвэржсэн орнууд хөгжил нь сул дорой орнуудын эдийн засгийг удаашруулдаг хэмээх санааг дэмждэггүй юм. Хойд Америкийн Чөлөөт худалдааны хэлэлцээр уналтанд ороход Мексикийн шууд хөрөнгө оруулалт нэмэгддэг, 1195 оны мөнгөний уналтын үеийн капиталын өсөлт болон бодит валютын ханшны хэмжээ газар авсан юм. Мексик шиг Жордан Америкийн нэгдсэн улсын том зах зээл дахь хандлагаа сайжруулж байгаа нь Жордан экспортын боломжуудыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах мөн эдийн засгийн хөгжлийг өдөөх зорилготой байгаа нь ойлгомжтой байлаа. Энэхүү судалгаа нь Хойд Америкийн Чөлөөт Худалдааны хэлэлцээр дахь Мексикийн туршлагыг АНУ дахь Жорданы Чөлөөт Худалдааны хэлэлцээртэй харьцуулан жишдэг юм.            АНУ болон Жорданы ардчилсан худалдаа нь үр өгөөж багатай салбарууд дахь нөөц баялагийг удирдах мөн АНУ улс дахь зах зээлийн хандлага нээх зэрэг гаалийн татварын гажуудлыг үгүй хийх замаар Жорданы эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлнэ. Гэсэн хэдий ч  Мексик шиг Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн орнууд АНУ зах зээлийн шинэ хандлагатай гадаад харилцааны салбарууд дахь Чөлөөт Худалдааны Хэлэлцээр нь хөрөнгө оруулалт хийхийн тулд түлхэц өгөх бол Жордан ирнэ хэмээн үр өгөөжийг дээд хязгаарт барьдаг. Жордан үр өгөөжтэй бүтээмжийг нэмэгдүүлэхийг  олон улс болон бүс нутгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс хүсдэг. Өрсөлдөөнтэй сэтгэлгээний дэвшил нь Жорданы АНУ дахь экспортонд болон дэлхийн зах зээл дээр мөн Жорданы Чөлөөт Худалдааны хэлэлцээрт ашигтай байх болно. Жорданы амжилтын нууц нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах байлаа. Bilateral Investment Treaty (1997) болон Investment Framework Agreement (1999) гэх 2 томоохон хөрөнгө оруулалтыг Америктай хамтран хэрэгжүүлснээр Жордан Чөлөөт Худалдааны хэлэлцээрээ гайхалтай өсөлтөнд хүргэсэн юм.
            WIZ, 2011[10], -Энэхүү судалгааны ажлаар Европын холбоо-27 нь Өмнөд Африк (1999) , Мексик (2000), Морокко (2000), Тунис (1998), Чили (2003), Жордан (2002) тус тус чөлөөт худалдааны хэлэлцээр хийснээр экспорт болон импортод хэрхэн нөлөөлсөн нөлөөллийг авч үзсэн байна . Энэхүү худалдаа нь 1966 оноос 2008 он хүртэлх 3 жил тутам ашиглагддаг 176 орны хоёр талын худалдааны өгөгдлүүдээс бүрддэг юм. Бид сектор эсвэл үнийн шугам, түвшний өгөгдлүүдийг ашиглаагүй бараа бүтээгдэхүүн дээрх худалдааны өгөгдлүүдийг ашигласан юм. Эдгээр аргачлалууд нь тогтвортой худалдаанд өөрчлөлт оруулж буй мэт харагддаг. Худалдаан дахь статистикийн үр өгөөжтэй байдал болон FTA –ын хэмжигдэхүүнийг шалгахад  2 өөр  аргачлалыг  ашигладаг. Эхний арга нь бол Гравити (параметрийн арга) хоёрдугаар арга нь бол параметрийн бус арга юм. Эхний параметрийн арга нь физикийн хүндийн хүчний хуулиар тайлбарлагддаг. Энгийн санаа бол дэлхий дээрх  олон улсуудын хоорондын худалдааг тооцоолох юм. Томоохон эдийн засагт болон улс орнууд худалдаагаараа жижиг улс орнуудыг бодвол их ойр харилцаатай байдаг. Анагаах ухааны салбарын хандлагуудтай худалдааны хандлагууд нь  илүү төстэй юм. Энэхүү хандлага нь хэдэн үндсэн санаан дээр суурилдаг. Судлаачид  улс орон хоорондын хамтын ажиллагааг FTA- н тусламжтай бүтээдэг бөгөөд тэдгээрийг FTA шаардлаггүйгээр удирддаг. Бид тэдгээр улс орнуудын худалдааг харьцуулан судалдаг. Улс орон бүр симмитр болон симмитр бус гэсэн 2 хандлагатай байдаг. Симмитр хандлаганд хоёр талын худалдааны дундаж нөлөөлөл тооцоологдсон байдаг. Симмитр бус хандлага нь EU экспорт болон импортын нөлөөллийг хэмждэг. Энэхүү 2 аргыг хэрэглэснээр бид FTA  статистикийн бодитой нөлөөлтэй мөн хэмжигдэхүйц гэдгийг шалгаж болно. Импортын болон экспортын өөр өөр төрлийн нөлөөллийг зөвшөөрдөг симмитр бус үр дүнд анхаарлаа бид хандуулаад байна. Манай эдийн засгийн тооцоолол нь Европын холбооны улсын Өмнөд Африк руу экспортолдог 12 төрлийн худалдааны үр дүнг нотлоод байна.
            Үндэсний стратеги Чөлөөт Худалдааны хэлэлцээрийг агуулдаг бөгөөд 2006 оноос хойш Америк Солонгос хоёр улсийн хэлэлцээр эхэлснээр нэн тэргүүний зорилт болон хэрэгжсэн. Ялангуяа Америк Солонгос улсуудын Чөлөөт Худалдааны хэлэлцээр үндэсний Ассемблээр батлагдсан бөгөөд Чөлөөт Худалдааны хэлэлцээр нь Солонгос дахь санал зөрөлдөөнтэй асуудал болсон. Яг ийм зарчмаар Монгол улсын Чөлөөт Худалдааны Хэлэлцээр утга санааг нийгмийн болон эдийн засгийн талаас тайлбарлах цаг нь болсон байв.Оросын Холбооны улсын задралын дараагаар Монгол улс социолист системд шилжин орсон бөгөөд шинэ дипломат харилцааг Америкийн нэгдсэн улс гэх зэрэг барууны орнуудтай байгуулж байв. Үүнээс гадна Солонгос, Япон, Орос, Европын орнууд Монголын нөөц баялагт сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Монгол улс стратегийн үнэ бүхий үйл ажиллагаа явуулж Монголын газар тариалан, мал аж ахуй Солонгосын хүнсний салбарт ихээхэн том байр суурь эзлэж байв.Солонгос улсын хувьд Монголтой  хамтарч  ажиллаж байгаа энэхүү худалдаа нь Орос Хятад зэрэг төв азийн улс орнуудтай хамтран ажиллахын эхлэл байв. Солонгос болон Монголын харилцаа эрт дээр үеээс улбаатай боловч 1990 оны дипломат харилцааны дараагаар бүрэн утгаагаараа хэрэгжиж эхэлсэн.
            1992 оны дэлхийн дээд хэмжээний хурлаас хойш олон тооны олон талт байгаль орчны хэлэлцээр нь “Тулхтай хөгжил” хэмээх санааг агуулсаар ирсэн. WTO энэ санааг 1995 онд  ашигласан. Монгол болон Япон улсуудын хоорондын Чөлөөт Худалдааны хэлэлцээр нь тогтвортой байх зарчим баримталдаг бөгөөд Тулхтай хөгжил хэмээх утга санааг агуулдаг. WTO-ны гишүүн болон хамрагддаг бөгөөд Дэлхийн байгаль орчины болон Дэлхийн чөлөөт худалдааны хоорондын тааламжтай байдлыг хангаж ажилладаг. 2005 оноос хойш EU GSP гэж нэрлэгдэх байгаль орчны чиглэлийг баримталж эхэлсэн.





[1]Монгол улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны бодлогын тулгамдсан асуудлууд”, Б.Санжмятав, УБ, 2012,тал 3

[2]Эдийн засаг,онол практик, Монгол Улсын Их Сургууль,Эдийн Засгийн Сургууль, 2008,№305, тал 8-9
[3]Монгол улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны бодлогын тулгамдсан асуудлууд”, Б.Санжмятав, УБ, 2012,тал 130
[4]Тариф Худалдааны Ерөнхий Хэлэлцээр, улс орнуудын худалдааг зохицуулах зорилгоор 1947 онд байгуулагдсан.Өнөөгийн ДХБ-ын үндэс.
[5]Үйлчилгээ Худалдааны Ерөнхий хэлэлцээр
[6]Ихэнхдээ 10 жилийн хугацаатай байдаг
[7]“Худалдааны түнш орнуудтай ЧХХ байгуулах боломж болон эрсдэл”, Н.Батнасан, УБ,2012, тал 11
[8]Ийм барааг тарифаар хамгаалаад үр дүн гардаггүй
[9] “Free trade agreement between developing countries and industrialized countries” Grace V. Chomo, 2002
[10]“ Potential effectiveness from European Union FTA”, Wiz , 2011,

10 comments:

  1. ih tus bolloo bi neg ym asuuh gsen ymaaa kanad solongos uls chuluut hudaldaanii geree baiguulj bga ene geree mongold yamar nuluu uzuuleh bol

    ReplyDelete
  2. ЧХХ-ийн талаар оруулсан нь сайшаалтай ч хүний бичсэн зүйлийг бараг тэр чигээр нь бүгдийг хуулаад тавьчихжээ. Тэгсэн хирнээ эх сурвалжийг нь ашигласан материалд оруулаагүй, дунд нь хальт дурьдаад л өнгөрсөн байх юм. Ингэж болох уу даа, жаахан хүндэтгэлтэй ханд л даа.

    ReplyDelete
  3. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
    Replies
    1. тийм л учраас доор нь reference-үүдийг нь оруулсан юм. ЧХХ-тэй холбоотой яг аваад ашиглачихаар зүйлс их ховор байдаг юм байна лээ. Холбогдолтой зүйлсийг энд тэндээс цуглуулж судлаж байсныгаа нэгтгэж нийтэлсэн юмаа. Уучлаарай. бас баярлалаа. цаашид анхаарья

      Delete
  4. ЧХХ-ийн талаар оруулах гэж оролдсон нь сайшаалтай хэдий ч бичсэн зүйлийг маань бараг тэр чигээр нь хуулаад тавьжээ. Тэгсэн хирнээ эх сурвалжийг нь оруулаагүй, дунд нь хальт дурдаад өнгөрсөн байх юм. Ингэж болох уу даа, бие биедээ жаахан хүндэтгэлтэй ханд л даа.

    ReplyDelete
  5. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  6. Сайн уу, хатагтай

    Энэ захиас нь хувь хүмүүс, ядуу, эсвэл бүх хүмүүст зориулагдсан юм
    Тэдгээрийг дахин сэргээх тусгай зээл хэрэгтэй байна
    амьдрал. Та зээлээ сэргээхээр хайж байна
    төслийг тань, эсвэл танд зориулан хэрэгжүүлэх үйл ажиллагаа
    Орон сууц худалдан авах боловч банк эсвэл банкинд хориг тавьдаг
    файл дээр банкнаас татгалзсан. Би бол хувь хүн юм
    2000 хүртэлх EURO хүртэлх 500,000 Евро хүртэлх чадавхитай бүх хүмүүст олгоно
    нөхцөл байдлыг хүндэтгэ. Би банк биш, би шаарддаггүй
    Танд итгэх олон бичиг баримтууд, гэхдээ та заавал байх ёстой
    шударга, үнэнч, ухаалаг, найдвартай хүн. Би зээл өгдөг
    Европ болон дэлхий даяар амьдардаг хүмүүс
    Франц, Бельги, Канад, Швейцарь, Румын, Итали, Испани,
    Португал ...). Миний хүү жилд 3% байна.

    И-мэйл: lebronjule110@gmail.com

    ReplyDelete
  7. Би хатагтай Лоран Коллонбер хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч, санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд би бүх өмгөөлөгчид болон бүх нотариатчуудын хооронд зээл олгохоор өмгөөлөгч нартайгаа хамтран шийдсэн юм. хэрэгцээтэй хүмүүс.
    Санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд таны хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд таны үйл ажиллагааг сэргээх, эсвэл төслийг хэрэгжүүлснээр банкууд таны өргөдөлд татгалзах шалтгаан болдог , Би таны зээлийг 1000 евро хүртэл 500.000 евро хүртэл төлж чадна. Та 3% -ийн зээлийн хүүтэй, шаардлагатай хэмжээгээр хүү төлж, эргэн төлөлтийн нөхцөлөөр таны амьдралыг хөнгөвчлөх боломжтой. Бид танд туслах боломжтой газруудыг энд харуулав.

    * Санхүү
    * Ипотекийн зээл
    * Хөрөнгө оруулалтын зээл
    * Авто зээл
    * Нэгтгэсэн өр
    * Зээлийн шугам
    * Хоёр дахь ипотекийн зээл
    * Зээлийн гэтэлгэл
    * Хувийн зээл

    Та банкинд хоригдож, банкинд тааламжтай байдаггүй, эсвэл төсөлтэй бол илүү сайн санхүүжилтгүй, муу зээл, төлбөрөө төлөхөд мөнгө хэрэгтэй, компаниудад хөрөнгө оруулах хөрөнгө оруулдаггүй. Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.

    Бусад мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу: laurentcollonbre@gmail.com

    ReplyDelete
  8. Санхүүгийн бүх санаа зовж байгаад баяртай байна уу, Ноён Уильямстэй холбоо барина уу. Энэхүү 50,000 еврог зээлд хамрагдах нь миний амьдралыг амтлахад хүргэсэн. Мөнгөний зээлийн санаа зовнилын хувьд түүнд хандаарай, тэр танд туслах болно. Түүний имэйл: ferlandwiliam@gmail.com

    ReplyDelete
  9. Hello Everybody,
    My name is Mrs Sharon Sim. I live in Singapore and i am a happy woman today? and i told my self that any lender that rescue my family from our poor situation, i will refer any person that is looking for loan to him, he gave me happiness to me and my family, i was in need of a loan of $250,000.00 to start my life all over as i am a single mother with 3 kids I met this honest and GOD fearing man loan lender that help me with a loan of $250,000.00 SG. Dollar, he is a GOD fearing man, if you are in need of loan and you will pay back the loan please contact him tell him that is Mrs Sharon, that refer you to him. contact Dr Purva Pius,via email:(urgentloan22@gmail.com) Thank you.

    ReplyDelete

Around Japan /Taken by me/