Saturday, February 22, 2014

My contribution to Youth development /my essay/


                                  
To start with; I would like to say “Youth are not only the leaders of tomorrow but also the partners of today”.
I grew up 1000 kilometers away from Ulaanbaatar. When I entered into university, I realized that there was a big difference among youths, especially the youth who grew up or studied in the countryside.  Every time I moved forward, I felt that I had been wrong at high school. My eyes had been closed. I believed that studying hard, getting good grades and achieving my goals were the most important thing at school however, I founded a club, called Smile, which used to organize inter school competitions and other volunteer activities. I had been locked in one circle. I had never thought about the right or the power of influence.
I had been wrong. Absolutely, I had been wrong. But now I believe that youth is the spring of life. It is the age of discovery and dreams. We have the power to transform the nation into a better place. We also have the ability to lead our fellow citizens into the right direction. We are problem solvers, have a positive influence on other young people and the nation, and are extremely ambitious. We have different attitude toward things, politics, solving problems and making decisions because of our fresh and “hungry” eyes. We have the ability to create an identity for ourselves and move the nation forward.

Залуу хүний эрхэмлэх үнэт зүйлс- Мөхөс миний бодлоор :D



              Гадаа цас будран орсоор... Будрах цасан дундуур залуу хүү гэрийн зүг мишээл тодруулан яаран гүйнэ. Түүний зүрх сэтгэлийг юугаар ч сольшгүй нэгэн зүйл булиглуулна. Энэ бол түүний хамгаас хайртай ээж, аав гэр бүлийнхэн бас найз нөхөд.
Харийн нутагт эх орныхоо үзэсгэлэнт сайхныг бардамнан ярих дурай охин эх орноо санан хааяа хааяа нулимс дуслуулна. Заримдаа бүр улсынхаа түүх, тусгаар тогтол, соёл, өв уламжлалаа хамгаалан маргалдаж дотуур байрны найзуудтайгаа ам мурийх нь олонтаа.
Эмнэлэгийн орон дээр хэвтэх охин зөөлөн хаялах цасан ширхэгийг цонхоор ширтэн гунигтайхан хэвтэнэ. Одоо бол түүнд хамгийн үнэтэй зүйл нь хэдхэн хоногийн нас бас ахиад хэзээ ч олдохгүй эрүүл мэнд нь болжээ. Гадаа цас сэтгэл гэгэлзүүлэн орсон хэвээрээ л. Магадгүй энэ цас ч бас хэн нэгний хувьд хамгийн ихээр хайрлаж явдаг зүйл нь ч юм бил үү, хэн мэдлээ.  Гэхдээ....
Мэдээж хүн бүхэн өөрийн гэсэн эрхэмлэдэг зүйлстэй. Эдгээр зүйлс нь залуу хүний гэхээсээ илүү хүмүүний үнэт зүйлст илүү хамаардаг болов уу хэмээн боддог. Эх орон, тусгаар тогтнол, хэдэн мянган жил байгалийн хатуу ширүүнтэй тэмцэж, нүүдэллэж, хатуу бэрхийг туулж даваж ирсэн гень, тэр ухаан Монгол хүний үнэт зүйлс нь байхад ээж аав, найз нөхөд магадгүй бас тэрхүү будран орох цас бол хувь хүний үнэт зүйлс байж болох юм. Харин миний бодлоор залуу хүний хувьд нэг зүйл хамгийн эрхэм үнэт зүйл нь байдаг, байх ч ёстой.
Энэ бол бидэнд өгсөн хэтэрхий богинохон цаг хугацаа, түүндээ багтаан амжуулах тодорхой зорилго, мөрөөдөл, өөрийн гэсэн үзэл баримтлал. 
Залуу хүү хамгаас хайртай эцэг эхийнхээ мөрөөдлийг биелүүлэн сургуулиа төгсөж, сайхан гэр бүлтэй болж, өөрийн хөдөлмөрийн хүчээр үнэнч шударга амьдарч, бас бусдад хүндлэгдэх олон сайхан зүйлсийг хийж бүтээжээ.
Охин хоосон маргаж суухаа больж, чин сэтгэлээсээ эх орныхоо төлөө ажиллах мэдлэг боловсролтой боловсон хүчин болохын төлөө чармайн суралцсаныхаа үр дүнд  одоо улсынхаа түүх соёл, өв уламжлалаа дэлхийн тавцанд таниулан, хамгаалан сурталчилсан мундаг бүсгүй болжээ.
Энэ бол миний бахархал, үнэт зүйлс хэмээн хоосон хашгирч, цээжээ дэлдэж суухын оронд зүгээр л жижгээс эхэл. Өөрөөсөө эхэл. Өөрийгөө үнэл, хайрла, хүндэл. Цагаа дэмий хоосон бүү үр. Залуучууд бидэнд байгаа /магадгүй дөч, тавь, жар хүрчихээд харамсаж суугаа хүмүүс бүхнээ өгөөд ч эргэж олдохгүй / үнэт баялагийг бидний зарим нөхөд тоосон ч шинжгүй хажуугаараа урсган өнгөрөөж байгаа нь үнэхээр эмзэглэмээр...
Аа бас залуу хүн эрх мэдэл албан тушаалд дулдуйдсан зусар зулгуй хандлагыг, энэхэн зуурын ашиг хайсан тооцоотой нөхөрлөлийг, атаархал хорслоо нуун байж хуурамчаар инээх хэврэгхэн үерхлийг, архи дарсанд хөлчүүрхэн байж бие биенээ хөөргөн магтах түр зуурын найзыг эрхэм болгож, хэн нэгэн эрхэмийн үзэл бодлоор өөрийн бодлоо боолгуулж, үнэнч шударга байдал, өөрийн үзэл бодол, үнэт зүйлсээ умартан 60, 70- хан жилийн визтэй ирсэн энэ амьдралаа үрвэл үнэхээр харамсалтай.
Одоогоос бараг таван жилийн өмнө "Бидэнд хамгийн эрхэм зүйл амьдрал. Тэрээр ганцxан удаа олдох бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй" хэмээн Oросын нэгэн зохиолчийн хэлсэн энгийн хэрнээ гайхалтай үгийг уншиж байснаа би хэзээ ч мартдаггүй. Мөн “Залуу хүн өөрийн гэсэн үзэл бодол, зарчимтай байж, улааныг харж урваж, шарыг харж шарвахгүй байх л хэрэгтэй. Тодорхой зарчим, үзэл бодол, үнэт зүйлсгүй хүн өөрийнхөө ч гэсэн үнэ цэнийг алддаг” хэмээн ээж минь үргэлж захидаг.
Монгол залуусын нэгэн жижиг эс болсон миний хувьд ч бидэнд хэзээ ч эргэж олдохгүй цаг хугацаагаа эргээд харахад үр бүтээлтэй, хийсэн зүйлс ихтэй, өөрийн хайрлаж явдаг бүхэндээ үнэ цэнэтэй өнгөрүүлэхийн төлөө хөдөлмөрлөж, бас хичээж явдаг. Өөрийн гэсэн үзэл баримтлал, мөрөөдөлдөө хүрэхэд минь жигүүрлэх зорилго, одоохондоо л хангалттай байгаа цаг хугацаа бол залуу хүний юугаар ч сольшгүй эрхэм нандин үнэт зүйлс хэмээн хувьдаа би ойлгодог.

                                                                                                Л.Мэндбаяр

Хөтөч хийсэн тэмдэглэл

2013, Хөвсгөл аймаг

Зун цаг -   Энэ бол онгон байгал, нүүдэлчин ардын түүх соёл, ахуй амьдралыг  мянга сонсохоор нэг үзэхээр ирсэн  мянга мянган жуулчинд манай орон ганц дарагддаг улирал. Харин миний хувьд жил бүрийн  зуны амралтаараа  бэлтгэлээ базаан, үүргэвчээ үүрч тэдэнд  эх орныхоо түүх, соёл, гайхамшгийг тайлбарлан гайхуулах  хөтөч-тайлбарлагчаар ажилладаг болсноос хойш гурван жилийг өнгөрөөжээ.
Жуулчид их сониуч төдийгүй нарийн, ширийн зүйлийг онцолж асуудаг учраас хөтөч, тайлбарлагч байхын давуу тал нь зөвхөн эх орныхоо талаар ч бус бусад олон талын  мэдлэгийг нэгэн зэрэг хуримтлуулж чаддаг юм шиг санагддаг. Монголд ирэхээс нь эхлээд явах хүртэл нь үргэлж хамт байгаа учраас Монгол эмэгтэй хүнийг, миний насны залуусыг надаар төсөөлдөг. Ер нь тухайн аялалд явж байгаа газраа маш сайн танин мэдэхийн зэрэгцээ жуулчныхаа оронд өөрийгөө тавин, хэрвээ би энэ хүний оронд байсан бол гэж дандаа бодож явах хэрэгтэй юм шиг. Иймдээ ч тэдэнд өгч байгаа мэдээлэлээсээ илүүтэйгээр би өөрөө илүү ихийг сурч мэдэж, туршлагажиж байдаг. 
2011 он, Ёолийн ам
Нөгөө талаас олон бэрхшээл, асуудлууд тулгаралгүй л яахав. Тухайн үедээ хэцүү, ядааргаатай юм шиг санагддаг хэдий ч одоо бодохоор тэндээсээ олон зүйлийг сурсан юм шиг санагддаг.Бас хөдөөний хүмүүс цаанаа л нэг сэтгэл сайтай.
Өө нээрээ “Ингэхэд Чингис хаан яг Монгол хүн байсан юм уу? Би гэртээ байхдаа Чингис хааны тухай Хятад кино би үзэж байсан хэмээн нэгэн жуулчин надаас асууж байсан юм байна. Эх орныхоо үнэн бодит түүх, өв соёлынхоо талаар  цөөн ч гэсэн хэдэн хүнд үнэнээр нь хүргэх, Чингисийн Монголын талаар  илүү ихийг бусдад хэлж өгөх боломж надад олддогт би баярладаг.

Monday, February 10, 2014

"Whiskey Lullaby" (feat. Alison Krauss)

ойрд энэ дууг их сонсох дуртай болчихлоо. үгийг нь орууллаа. ялангуяа тэр эмэгтэй дуучных нь эхэлдэг хэсэг.... нээх гунигтай, гэхдээ бас сургамжтай ч юм уу. Эмэгтэй хүн бардам зангаасаа Эрэгтэй хүн хулчгар зангаасаа болж хайртай хүнээ алддаг гэдэг дээ

She put him out like the burnin' end of a midnight cigarette
She broke his heart he spent his whole life tryin' to forget
We watched him drink his pain away a little at a time
But he never could get drunk enough to get her off his mind
Until the night

[1st Chorus]
He put that bottle to his head and pulled the trigger
And finally drank away her memory
Life is short but this time it was bigger
Than the strength he had to get up off his knees
We found him with his face down in the pillow
With a note that said I'll love her till I die
And when we buried him beneath the willow
The angels sang a whiskey lullaby

Child sexual abuse in Mongolia /my research proposal/

Ажлын байран дээр шинэхэн ажилтан болж очоод анх удаагаа нэг судалгааний ажил хийх боллоо. гэхдээ англи хэл дээр хийх юм гэнэ. Энэ сэдвийг сонгоод авчихлаа. Ухаад судлаад байсан нээрээ бас доголдол их байна шүү. Гол анхаарлаа хандуулан ажилладаг хэдэн байгууллагууд нь нээрээ... за за тэр ч яахав.. Keep calm and olon yum yarilgui sudalgaagaa hiie doo By the way, GOOD LUCK to myself

ӨДӨР ДУТМЫН БОНУС

Өглөө эрт босоод кофе уухад цаанаасаа л нэг л гоё сэргэг  мэдрэмжийг бидэнд өгдөг. Ер нь сайхан эд шүү чи минь.. Нэг л гоё мэдрэмж.... Хэдийгээр биед муу бас таргалуулдаг гэдэг ч аз жаргалыг өдөр бүр мэдрүүлдэг чамдаа би хайртай шүү. 

хэний ч шаардлагаар бус өөрийнхөө уншихыг хүссэн тэр номыг хэдэн цагаар ч хамаагүй тэврээд, гөлрөөд, ширтээд суух ч сайхан шүү. plus кофе  байвал ч бүр л болоод өгч байгаан

найзууд- энэ насны нэгэн баяр баясал. хамтдаа элийрээл, тэнэг тэнэг зүйл хийгээл татаж унатлаа инээгээд л..... /гэснээс бүр саначихлаа. /


hey whats up man? u make me feel calm.. KEEP CALM AND LISTEN TO PIANO

http://www.youtube.com/watch?v=IZbN_nmxAGk

Around Japan /Taken by me/