Wednesday, September 28, 2016

Унгарын Засгийн газрын тэтгэлэг


Hungarian government scholarship.
I have got it recently. It has been my one of wanted destination for a while. But now, I do not what to do, or have to. Finally, I have decided not to go.
Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбар нь жил бүрийн 3 сард зарлагддаг. Монголоос суралцуулах оюутны тоог өнгөрсөн жилээс өсгөөд 100 болгосон учраас илүү боломж өндөр болсон.

Тэтгэлгийн хэмжээ

- Сургалтын төлбөр
- Сар бүрийн амжиргааны зардал
Бакалавр болон Мастер HUF 40 460 / сса EUR 130 /
Доктор HUF 100 000 / сса EUR 350 / /Докторт боломжийн ч гэсэн Бакалавр болон Мастерт амжиргааны зардал жаахан хангалтгүй санагдсан/
- Дотуур байрны төлбөр сар бүрийн / EUR 100 /
- Эрүүл мэндийн даатгал

Суралцах чиглэл

Бакалавр:
Инженер, Усны менежмент, Хүрээлэн буй орчны инженерчлэл ба технологи, Байгалийн ухаан, Уул уурхай, Эрчим хүчний эдийн засаг, Хөдөө аж ахуй, Хот төлөвлөлт, Санхүү ба эдийн засаг, Тусгай хэрэгцээт боловсрол;
Мастер:
Инженер, Усны менежмент, Хүрээлэн буй орчны инженер, Технологи, Байгалийн ухаан, Уул уурхай, Эрчим хүчний эдийн засаг, Хөдөө аж ахуй, Хот төлөвлөлт, Санхүү эдийн засаг
Доктор:
Өөрийн сонирхсон бүх чиглэлээрюм билээ.

Tuesday, January 19, 2016

Солонгосын Засгийн Газрын тэтгэлэг

Солонгосын Засгийн газрын тэтгэлэг
Сонирхож байгаа нэгэнд нь хэрэгтэй байх. Хэд хэдэн найзууд маань надаас асуугаад байсан болохоор өөрийнхөө мэддэг хэмжээнд жаахан ч болов /KGSP/ Солонгосын Засгийн газрын тэтгэлэгийн талаар оруулахыг хичээлээ.
Ямар ямар шалгуур байдаг болохыг зар тавигддаг аль ч сайтнаас олох боломжтой. Жил бүр л адилхан шалгуур болон адилхан процессоор явагддаг болохоор заавал хугацааг нь тулгалгүй эртнээс материалаа бэлдээд байж байхад гэмгүй байх аа.
Солонгосын Засгийн газрын тэтгэлэг нь жилд 2 удаа зарлагддаг. 2 сарын тэтгэлэг нь зөвхөн магистр, докторт суралцах хүмүүст, харин 9 сард зарлагддаг тэтгэлэг нь зөвхөн бакалаврын зэргээр суралцах хүмүүст хамаатай.

Бүрдүүлэх материалд

Check List for Application Documents
1. Personal data (Attachment #1) Анкет. Аль ч зар дээрээс татаж аваад бөглөх боломжтой.
2. Self Introduction (Attachment #2) Өөрийнөө зорилго, зорилт болон магадгүй тухайн зорилго нь тус оронд юм уу тухайн чиглэлээр суралцах болсон шалтгаан болсон бол түүнийгээ дэлгэрүүлэх, яагаад тус сонгосон сургуульдаа аль эсвэл тухайн оронд суралцахыг хүсч байгаатайгаа холбовол зүгээр байх. Өөрийнхөө талаар бусад хүмүүсийн дурьдахааргүй онцлог зүйлсийг тодотгож өгөх хэрэгтэй байх.
3. Study Plan (Attachment #3) Энэ нь Мастер болон Докторт суралцах гэж буй хүмүүст хамаарна. Ямар чиглэлээр судалгааны ажил хийх төлөвлөгөөтэй байгаа болон яагаад энэ сэдвээр хийх болсон шалтгаан, чиний ажил амьдралтай хэрхэн холбогдож байгаа, төгсөөд хийхээр төлөвлөж буй ажил ч юм уу. Агуулга нь ерөнхийдөө дээд талын зүйлсүүдийг багтаагаад эссэгээ маш хүний сонирхол татахаар өөрийн гэсэн онцлог зүйлс, амьдралд тохиолдож байсан жишээ туршлагуудтайгаа холбоод бусад хүмүүсийнхтэй давтагдахааргүйгээр бичих нь зүйтэй байх. Мөн тухайн тэтгэлэгийг авахын ач холбогдолыг дурьдаж өгвөл зүгээр.
Research Proposal(Attachment #3) Энэ нь судлааны ажлаар суралцах хүмүүст л зөвхөн хамаарна.
4. Letter of Recommendation(1) (Attachment #4) Өөрийг чинь тодорхойлох захиа. Сурдаг бол тухайн сурахаар төлөвлөж буй мэргэжилтэй чинь холбогдох хичээлийг заадаг байсан багш, тэнхимийн эрхлэгч, захирал г.м Ажилладаг бол ажлын газрын дарга юм уу өөрөөс чинь албан тушаал дээгүүр хүн.
5. Pledge (Attachment #5) Амлалт /Тангараг/-ын хуудсанд гарын үсэг зурах
6. Personal Medical Assessment (Attachment #6) Эрүүл мэндийн үзлэгийн хуудас
7. Diploma or certificate of graduation from undergraduate institution Дипломын хуулбар
8. Official Transcript from undergraduate institution Дүнгийн хуулбар
9. Certificate of Employment Ажлын газрын тодорхойлолт
10. Certificate of TOPIK score (original copy), if applicable Хэрвээ байгаа бол TOPIK-ийн оноо
11. Certificate of TOEFL or IELTS score (original copy), if applicable Хэрвээ байгаа бол TOEFL, IELTS-ийн оноо
12. Published papers, if applicable Хэвлүүлж байсан судалгааны ажил, хэрвээ байгаа бол
13. Awards, if applicable Шагнал урамшуулал, хэрвээ байгаа бол
14. Copy of passport (possible to submit after selection) Пасспорты хуулбар /Дараа нь явуулах боломжтой/


Ер нь гол гол зүйлс нь дээрх материалууд байдаг. Зар дээрээс нь өөр бас бус жижиг зүйлс байвал харж болно.
Тэтгэлэгт хамрагдахын тулд та шууд орохыг хүссэн сургуульдаа хандах эсвэл өөрийн улс дахь БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан хамрагдах боломжтой. Сургуулиар дамжуулан тэтгэлэгт хамрагдах бол зөвхөн ганц л сургуулийг сонгоно. Харин ЭСЯ-нд хандаж хамрагдахыг хүсвэл 3 сургууль сонгох боломжтой.
Миний хувьд шууд Солонгосын сургуульруугаа материалаа явуулсан. Аль аль нь л давуу болон сул талтай санагдсан. Хэрвээ Элчин Сайдыг Яамаар дамжуулаад материалаа явуулбал 3 сургууль сонгох боломжтой. Элчинд тэнцээд, элчин материалыг NIIED-руу явуулаад NIIED хэрвээ “OK” гэх юм бол тухайн сургуулиудруу нь материалуудыг нь явуулдаг. Тэр 3 сургуульдаа тэнцэх магадлал маш өндөр болно гэсэн үг. Тэндээсээ чи сургуулиа сонгоод орох боломжтой. Гэхдээ эхний элчин сайд болон NIIED дээр өрсөлдөөн ихтэй учраас эхний шатандаа хасагдах магадлал арай өндөр. Ялангуяа миний бодлоор элчинд. Гэхдээ мэдээж хэр олон хүн материал өгч байгаа болон чиний өөрийн чинь үзүүлэлтээс хамаарна л даа. Элчин дээр тухайн оронд өгсөн тухайн жилийн квотын тоог 1.5-р үржүүлсэнтэй тэнцэх тооны хүнийг тэнцүүлдэг. Өөрөөр хэлбэл тухайн жил Монголоос 6 хүүхэд авахаар бол элчинд 6*1.5=9 хүүхэд тэнцүүлээд NIIED-руу материалыг явуулна гэсэн үг. Тэгээд дараа дараагий шатандаа тэндээсээ хасагдаад 6 хүүхдээ авна гэсэн үг. 6 гэдэг нь зүгээр жишээ шүү. Жил бүр квотын тоо нь өөр өөр байдаг байхаа.

Харин сургуульруугаа шууд материалаа явуулахын 1 сул тал нь зөвхөн ганцхан сургууль л сонгох боломжтой. Сургуулиуд NIIED-с өгсөн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан сонголтоо хийлэг. Сургууль бүр тухайн сургуульд материалаа өгсөн нийт хүмүүсээс 20, 20 хүнийг сонгоод NIIED-руу материалуудыг явуулдаг. Харин нэг орноос хамгийн дээд тал нь 3 хүнийг л сонгох боломжтой. Харин NIIED тэдгээрээс ахин шалгаруулалт хийгээд эцсийн шийдвэрийг гаргадаг. Миний хувьд дээр хэлсэнчлэн 2 дахиар нь материалуудаа явуулсан. Энэ нь миний хувьд арай магадлал өндөртэй санагдсан. /миний хувьд анх Солонгос хэл ерөөсөө мэддэггүй байсан болохоор TOPIK-ийн оноо байхгүй зөвхөн IELTS-ийн оноогоо хавсаргаад л явуулсан/ Гэхдээ хүн хүнээсээ өөр өөр байх. Хамгийн хүндрэлтэй нэг 1 зүйл нь сургуулиа сонгох юм билээ. Тэр сургуульруу хэр олон Монгол хүн материалаа явуулах бол, Солонгос хэл лаг лаг мэддэг олон хүмүүс тэр сургуульруу материалуудаа явуулбал би тэнцэхгүй байх болох болуу гээл нөгөө 3 хүнийх нь квотыг тооцоолоол гайхаж гайхаж сургуулиа сонгосон.
Гэхдээ миний бодлоор миний санааг зовоогоод байсан тэр TOPIK-ийн оноотой байх эсэх нь тийм ч том шалгуур үзүүлэлт болж чадахгүй байх аа. Энд өөр өөр орны Солонгос хэлийг анх удаагаа сурч байгаа маш олон хүүхдүүд ирсэн. Мөн Англиар сайн ярьдаг ч TOEFL, IELTS-ийн оноогүй хүүхдүүд бас нилээн байсан. Тиймээс эдгээр оноо нь магадгүй жаахан нөлөөлж болох ч тийм ч том шалгуур биш байж магадгүй санагдсан. GPA, Study plan, Self Introduction, Recommendation-ийг л магадгүй маш сайн уншиж судалдаг байх.

Миний хувьд IELTS-ийн оноо, GPA дажгүй хөөрхөн өндөр, тэгээд л нөгөө суралцах төлөвлөгөө, тодорхойлох захиагаа өөрийнхөө хэмжээнд маш сайн бэлдээд явуулсан. Яг үнэндээ бүгд бэлэн байсан л даа. Европ руу нэг сургуульд материалуудаа бэлдээд явуулчихсан байсан юм. Тэгээд сургуулиасаа урилгаа авчихаад тэтгэлэг өгөх эсэх хариуг нь хүлээгээд байж байхдаа Солонгосын засгийн газрын тэтгэлэг зарлагдахаар нь нөгөө бэлэн байсан хэдэн материалаа Солонгос болгож жаахан өөрчлөөл DHL-рүү гүйчихсэн. Тэгээд нөгөө Европын сургууль маань намайг waitlist-нд оруулчихаал хүлээлгээл байдаг. Би ч хөөрхий амьтан Европ явчих гээл хүлээгэл байдаг. Өдөр болгон сайтыг нь шалгаастай. Миний өмнө орсон тэтгэлэг өгнө гэсэн хүмүүсээс энэ сургуульдаа сурахгүй гэвэл надад тэтгэлэг өгөх боломжтой гэж майл ирсэн байсан болохоор би хүлээгээл байсан юм. Горьдоостой... Тэгсэн 4 сард Солонгос дах сургууль маань намайг тэнцүүлээд материалыг Солонгосын NIIED- руу явууллаа гэсэн майл ирэв. Хэрвээ тэнд тэнцвэл тэтгэлэг ОК болох нь тодорхой байлаа. 6 сарын 16-нд /сайн санаж байгаагийн учир нь тэр өдөр манай найзын төрсөн өдөр байсан юм/ майл иржээ. Солонгосын засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн хүмүүс гээд. Тэр дунд мань нөхөр зохиж явнаа хөөрхөн. Харин нөгөө Европын сургууль маань намайг хүлээж бай гээд л байгаад байдаг. Тэтгэлэг өгөхгүй бол тэр сургуульд сурахад хүндрэлтэй байсан юм. Төлбөр нь маш өндөр тэгээд ажил хийх боломж бага. Сургалтын төлбөр, байр, хоол, бусад хэрэглээ гээд л.Тэнд бас өртөг өндөр. Тэгээд би тооцоолж тооцоолж тооны машин харж харж Солонгостоо материариалуудаа явуулангаа хүлээе гэж бодоод солоносруу бусад явахтай холбоотой шаардсан материалуудыг нь явуулж байлаа. Тэгсэн 7 сард ч нөгөө Европын сургууль маань /1 жил нь Унгарт 1 жил нь Англид сурах байсан юм :( / Sorry Baby төлбөрөө өгөөд сур, манай энэ хөтөлбөр маань жилд маш цөөн хүмүүсийн авдаг.Маш олон орноос хүмүүс материалаа явуулдаг болохоор өрсөлдөөн өндөр. Тэнцсэндээ баярла ухааны юм ярьж байна. Тэгээд л би гэдэг хүүхэд Солонгосоо сонгосон юм даа. Гэхдээ яахав юм нэгээр дуусахгүй. Эндээ төгсөөд тэгээд ахиад тэр хөтөлбөртөө apply хийгээд заавал тэнцнэ дээ. :)

Солонгосын тэтгэлэгийн хувьд:

Тэтгэлгийн үргэлжлэх хугацаа:

• Магистр: Хэлний бэлтгэлийн 1 жил + Магистрын хичээлийн 2 жил
• Доктор: Хэлний бэлтгэлийн 1 жил + Докторын хичээлийн 3 жил

*Хэрэв TOPIK-ийн 5 эсвэл 6-р түвшинд тэнцсэн бол хэлний бэлтгэлд суухгүйгээр мастер, докторын ажлаа шууд эхэлж болно. Энэ тохиолдолд хэлний бэлтгэлийн 1 жил нь тэтгэлэг үргэлжлэх хугацаанаас хасагдана.

Тэтгэлэг авахаар хүсэлт гаргагчдад тавигдах ерөнхий шаардлага:

• Эцэг, эх нь болон өөрөө БНСУ-ын иргэншилгүй байх.
• Эрүүл мэнд, оюун санааны хувьд БНСУ-д удаан хугацаагаар амьдарч чадахуйц байх
• Магистрийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс бакалаврын дипломтой, докторт суралцах хүмүүс магистрийн дипломтой байх
• Бакалаврын дипломны голч дүн дор хаяж 2.64 байна. (Докторт суралцах хүмүүсийн хувьд магистрийн дипломны голч)

Тэтгэлгийн хэмжээ:
• Ирж очих онгоцны зардал
• Анх ирэхэд нэг удаа 200'000 вон
• Амьжиргааны зардал: Сар бүр 900'000 вон
• Судалгааны зардал: Нийгмийн ухааныханд 210'000 вон, байгалийн ухааныханд 240'000 воныг семистер бүр олгоно.
• Хэлний бэлтгэлийн төлбөр болон их сургуулийн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
• Диссертаци хэвлүүлэх зардал: 500'000-800'000 вон
• Эрүүл мэндийн даатгал: Сар бүр 20'000 вон
*TOPIK 5 эсвэл 6-р түвшинд тэнцсэн бол сар бүр 100'000 вон нэмж өгнө.
За энэ шалгуур бүрдүүлэх материал энээ тэрээ юмыг өөрийнх нь сайтнаас бүр дэлгэрэнгүй авах боломжтой учраас би энд бичээд яахав.
2015 оны засгийн газрын тэтгэлэгээр ирээд 1 жилийн хэлний бэлтгэлдээ сураад өнөөдөр 4 сар гаран болж байна. Тэтгэлэгийн хувьд яг л сардаа наад захын хэрэглээндээ илүү ч үгүй дутуу ч үгүй хэрэглээд яг сайхан таардаг. Байр дундажаар сардаа 200.000 вон өгдөг. Хот хотоосоо хамаараад өөр өөр байх. Үлдсэн мөнгөө хоол унд, хувцас, бас бус хэрэглээндээ хэрэглээд яг таардаг. Эрэгтэй хүүхдүүдэд арай гайгүй байх байх. Эмэгтэй хүмүүс бидний хэрэглээ ямар дуусах биш.
Эхний хэлний бэлтгэлийн 1 жилд үндсэн сурах сургуулиас нь өөр сургуульруу явуулдаг юм билээ. Өөр өөр орны засгийн газрын тэтгэлэг авсан хүүхдүүдтэй нэг жил хамт сураад, оюутны байранд хамт амьдарна. /эхний жилийн хувьд аль болох дотуур байранд байхыг шаарддаг./. үндсэн мастер, доктортоо сураад эхлэхээр гадуур өөрөө байр түрээслээд байж болно.
За тэгээд цаг заваа гарган байж шөнө аяга кофе уунгаа нойроо хугаслан байж бичлээ. Сонихсон нэгэнд нь хэрэг болох байх гэж найдаж байна. АМЖИЛТ.



Around Japan /Taken by me/