Япон ба Монголын худалдаа
Өнөөдөр Монгол улсын худалдааны салбарт эдийн засгийн хараат байдал 2 хөршөөсөө ялангуяа БНХАУ-аас улам бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. 2012 оны эхний 9 сарны байдлаар Монголын гадаад худалдаанд, тодруулбал нийт эксортын 93,4%-ийг БНХАУ, ОХУ-д 1,7 %, нийт импортын 28,4%-ийг БНХАУ, 27,2 %-ийн ОХУ тус тус эзэлж байна.[1] Үндэсний аюулгүй байдлын талаас нь авч үзсэн[2] ч Монгол улс гуравдах түнш оронтой эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлж, хөгжүүлэх чухал шаардлага байна. Харин эдгээр орнуудын хувьд тэдний гадаад худалдаанд Монгол улс өчүүхэн хэсгийг эзэлж байна.
Зураг-1 Монголын гадаад худалдаанд түнш орнуудын болон түнш орнуудад Монголын эзлэх хувь
Монгол улсын гадаад худалдаанд түнш орнуудын эзлэх хувь | Түнш орнуудын худалдаанд Монгол улсын эзлэх хувь | ||||
Эргэлт | Экспорт | Импорт | Экспорт | Импорт | |
ОХУ | 15.1 | 2.0 | 24.6 | 0.31 | 0.03 |
БНСУ | 3.5 | 0.8 | 5.4 | 0.06 | 0.01 |
БНХАУ | 56.6 | 92.2 | 30.7 | 0.14 | 0.21 |
Япон | 4.4 | 0.2 | 7.4 | 0.04 | 0.002 |
АНУ | 4.7 | 0.1 | 8.1 | 0.02 | 0.0005 |
Канад | 1.9 | 1.9 | 1.9 | 0.02 | 0.05 |
Хувь | 86.2 | 97.2 | 78.2 |
Эх сурвалж: Худалдааны түнш орнуудтай ЧХХ байгуулах боломж болон эрсдэл, Н.Батнасан