Friday, December 6, 2013

Монгол Японы худалдааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага


Япон ба Монголын худалдаа
Өнөөдөр Монгол улсын худалдааны салбарт эдийн засгийн хараат байдал 2 хөршөөсөө ялангуяа БНХАУ-аас улам бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. 2012 оны эхний 9 сарны байдлаар Монголын гадаад худалдаанд, тодруулбал нийт эксортын 93,4%-ийг БНХАУ, ОХУ-д 1,7 %, нийт импортын 28,4%-ийг БНХАУ, 27,2 %-ийн ОХУ тус тус эзэлж байна.[1] Үндэсний аюулгүй байдлын талаас нь авч үзсэн[2] ч Монгол улс гуравдах түнш оронтой эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлж, хөгжүүлэх чухал шаардлага байна. Харин эдгээр орнуудын хувьд тэдний гадаад худалдаанд Монгол улс өчүүхэн хэсгийг эзэлж байна.
Зураг-1 Монголын гадаад худалдаанд түнш орнуудын болон түнш орнуудад Монголын эзлэх хувь

Монгол улсын гадаад худалдаанд түнш орнуудын эзлэх хувь
Түнш орнуудын худалдаанд Монгол улсын эзлэх хувь

Эргэлт
Экспорт
Импорт
Экспорт
Импорт
ОХУ
15.1
2.0
24.6
0.31
0.03
БНСУ
3.5
0.8
5.4
0.06
0.01
БНХАУ
56.6
92.2
30.7
0.14
0.21
Япон
4.4
0.2
7.4
0.04
0.002
АНУ
4.7
0.1
8.1
0.02
0.0005
Канад
1.9
1.9
1.9
0.02
0.05
Хувь
86.2
97.2
78.2


Эх сурвалж: Худалдааны түнш орнуудтай ЧХХ байгуулах боломж болон эрсдэл, Н.Батнасан

Хэдийгээр Монгол улс өнөөгийн байдлаар 160 гаруй улстай худалдаа хийж байгаа ч гэсэн дийлэнх хэсгийг буюу 80 гаруй хувийг БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, АНУ, Канад эзэлж байна<!--more-->
Япон Улсын хувьд манай улстай 2011 онд 501 сая ам.долларын худалдаа хийснээс экспорт 11 сая ам.доллар, импорт 490 сая ам.доллар болжээ. Монгол улс 2011 онд нийт 65 оронд бараа бүтээгдэхүүн экспортлосноос Япон улсад 0.2 хувь нь ногджээ[3].Хэдийгээр маш бага хувьэзэлж байгаа ч гэсэн 2 орны худалдааны нийт эргэлт эрчимтэйгээр өсч байгаа нь доорх графикаас харагдаж байна.
Экспортын хэмжээгээр Япон улс манай 9 дэх том түншийн тоонд багтсан байна. Манай улс 2011 онд нийт 124 улстай импортын худалдаа хийсний 7.4 хувийг Япон улстай хийжээ. Энэ үзүүлэлтээрээ Япон улс БНХАУ, ОХУ, АНУ-ын дараа 4 дүгээрт орж байна. Манай экспортын бараа бүтээгдэхүүнд чулуун нүүрс, мал амьтаны самнасан үс, хялгас, сүлжмэл цамц, молибдены хүдэр баяжмал, малын дайвар бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүн орж байна. Японоос автомашин, хүнсний бүтээгдэхүүн, эм, архи, тамхи, гэр ахуйн бараа, уул уурхай, барилгын машин механизм, цахилгаан бараа, холбооны техник хэрэгсэл авч байна.[4]
            Єнєєдрийн байдлаар Японд гаргаж байгаа 22 бvтээгдэхvvнээс зургаад нь Японы тогтоож буй, импортын тариф дунджаар арван хувь байдаг. Дэлхийд экспортлрж байгаа бvтээгдэхvvн болон, Японд нийлvvлж байгаа бараа бvтээгдэхvvний оролцоогоор 54 хувьд нь, дунджаар 13 хувийн импортын тариф ноогддог байна. Манай экспортыг нэмэгдvvлэхийн тулд Японы засгийн газраас "Худалдааны хєгжлийн санаачлага" хєтєлбєрийг хэрэгжvvлэхээр зарлажээ. Энэ хєтєлбєрийг ядуу буурай болон хєгжиж байгаа орнуудад хэрэгжvvлдэг бєгєєд манай улс хамрагдах хvсэлтээ илэрхийлсэн юм.Хєтєлбєрийн татварын хєнгєлєлтийг манайх эдлэх боломжгvй ч "нэг суурин нэг бvтээгдэхvvн" санаачлагын хvрээнд "монголд vйлдвэрлэв" гэсэн уламжлалт болон шинэ бvтээгдэхvvн тус улсад гаргах боломж бvрдэж байгаа ажээ. Нийт импортын 2008 онд 7,4%,2009 онд 4,5%, 2010 онд импорт 6,1%, 2011 онд 7,4%-ийн Япон улс тус тус эзэлж байна.
Монгол-Японы худалдааны бүтэц
Японы хувийн компаниуд 1957 оноос манайхтай худалдаа хийж эхэлсэн тvvхтэй.[5]Хэдийгээр Япон улсын зүгээс GSP системийн тарифын хөнгөлөлтийн Монголд эдлүүлдэг хэдий ч Япон улсад гаргах эксплорт цөөхөн хэдэн бараанд эргэлдсээр ирсэн түүхтэй. Монголын экспорт голдуу  хагас боловсруулсан хоос ноолуур, ноолууран хувцас, тэмээний ноосон хөнжил зэрэг сүлжмэл эдлэлээс (HS 50-63) бүрддэг. 1995-2005 оны хооронд нийт экспортын 40.5%-ийг эдгээр бүтээгдхүүн эзэлж байсан.Энэ хугацаанд валютын бус алт, эрдэс баялагийн Японд гаргаж буй экспорт тодорхойгүй замаар явж байсан.Энэ хугацаанд Япон улсруу гаргаж буй нийт экспортын 29.5%  болон 21.7% -ийг эдгээр бүтээгдхүүнүүд эзэлж байсан. / зураг-3 /
Японоос оруулж ирэх Монголын нийт импортод машин тээврийн хэрэгсэл давамгайлж байсан. (HS 84-85), (HS 86-87). Тухайн үед Японоос оруулж ирэх нийт импортын 45.5% болон 35,8%-ийг тус тус дээрх бараа эзэлж байсан. Мөн харааны,гэрэл зургийн, хэмжил зүйн, шалгах, эрүүл мэндийн тоног төхөөрөмж,хөгжмийн зэмсэг нь тус улсаас импортолж буй нийт барааны 6.4%-ийг эзэлж байна.Харин хуванцар болон метал эдлэлүүд 3.7 болон 2.8%-ийг тус тус эзэлж байна. 
Харин өнөөдөр Япон улсаас гол төлөв суудлын хєнгєн тэрэг, vйлдвэрлэлийн машин, тоног тєхєєрємж, хvнд даацын машин, єргєн хэрэглээний бараа импортлож байна.Монгол улсын статистик эмхтгэлийн мэдээлэлээс харахад 2012 оны байдлаар Японоос импортлож байгаа нийт барааны 60,7%-ийг хөнгөн тэрэг,12,6 %-ийг хүнд даацын болон зам засварын машин механик эзэлж байсан байна.
            Харин манайхаас Японд ямааны ноолуур, хайлуур жонш, цэвэршvvлсэн зэс, зэсийн хайлш, арьс шир гаргадаг бєгєєд сvvлийн vед адууны мах, шvдний оо, цамц, давс экспортлох болсон. Цаашдаа хvнсний ногоо экспортлох боломж бvрдэж байгаа аж.

 Манай улс хөгжиж байгаагийн хувьд худалдааны хєнгєлєлттэй нєхцєл эдэлдэг. Мєн АНУ, Япон, Европын зарим орнууд хєнгєлєлтийн зээлдээ манайхыг хамруулсан билээ. Энэ нь экспортын хэмжээ нэмэгдэж, vндэсний vйлдвэрлэлийг хєгжvvлэхэд ихээхэн vvрэг гvйцэтгэж байна. 




[1]Гаалийн Ерөнхий Газрын Статистикийн мэдээ,2012
[2] “Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал” –ын 14.2.АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх; хэмээн заасан  байдаг
[3] МУ-ынСтатистикийн эмхтгэл 2012
[5]Япон улс 1974 оноос худалдааны гэрээ,1990 онд худалдааны хэлэлцээр, 2002 онд хєрєнгє оруулалт хєхvүлэн дэмжих хэлэлцээр байгуулжээ.

No comments:

Post a Comment

Around Japan /Taken by me/