2010 ОН, АТЛАНТЫН ДАЛАЙН ЭРЭГ /ATLANTIC CITY, NJ, USA/ |
2010 онд анх удаа далай гээч тэр их усыг Монгол хэмээх хаданд хавчуулагдсан халиуны зулзага орны охин би харж байсан юм байна. Цаана нь юу байгаа нь үл мэдэгдэх нээх их сааралтсан ус. Хүний сэтгэлийг их гунигтай болгодог санагдсан. Эсвэл би гэрээ санасан ч юм уу хэхэ тэр үед л далай ер нь нээх хүсээд байх зүйл биш л юм байна гэж бодож билээ. Өнөөдөр их халуун өдөр байсан болоод ч юм уу энэхүү далайн эргийг санасан шүү. Тухайн үед тухайн зуны хамгийн халуун өдөр /105 Fahrenheit 40 градус орчим/ болж халаад... Хүйтэн орны хүйтэн хэсгээс ирсэн надад их л хэцүү байсан даа хөөрхий хамаг хөлс урсаад, муухай царайлаад. Тэр өдөр л энэ далайн сайхныг мэдэрсэн юм байна шүү.Өдөржин эрэг дээр нь хэвтсэн санагдаж байна.
No comments:
Post a Comment