Урьд шөнө би зүүдэллээ. Урьд шөнө би таныг зүүдэллээ. Яг л урьдынхаараа бүх зүйлс.
Эрт урьдын цагт энэ хорвоогийн хамгийн азтай охин байж гэнэ. Учир нь тэр энэ хорвоогийн хамгийн ухаантай өвөөтэй юмсанж гээд л миний үлгэр эхэлдэг. Хэдийгээр тэр өвөө охиндоо маш олон зүйлийг ойлгуулж амсан хэдий ч охин өвөөтэйгээ үүрд хамт байх юм шиг сэтгэж өвөөдөө эрхэлж, наадсаар ихэнх цагаа дэмий үржээ. Харин нэг л өдөр бурхан ухаантай хүмүүсээр дутсан тул тэнгэрийн орон луу өвөөг нь аваад явж гэнэ. Харин өвөө нь явахаа эртнээс мэдэж байсан тул их олон зүйлийг дараа нь ойлгохоор үлдээгээд явж гэнэ.
Та
миний мэдэх жинхэнэ Монгол эр хүний жишээ. Би Монгол эр хүний ухааныг
таниар л төсөөлж, таньтай л зүйрлэдэг. Би сайн ханийг бас таниар л
төсөөлдөг. Та бас миний мэдэх хамгийн сайн аав, бас өвөө.
Та бидэндээ амьд бурхан өмөг түшиг байжээ. Гэхдээ би энэ хорвоогийн хамгийн азтай хүн. Тань шиг өвөөтэй.
Тэр их сургааль, ухаан, хүмүүжил, хайран дунд өссөн үрс бид чинь алзахгүй ээ.
Охин чинь таны үргэлжлэл байх болно. Амлаж ярьдаг байсан бүхнээ биелүүлэх болно.
Үлгэр үргэлж жаргалтай төгсдөг. Тэр үлгэрийг охин нь түүнээс ч жаргалтайгаар төгсгөх болно оо.
Хайрт Өвөөдөө
2015.04.28
No comments:
Post a Comment