Saturday, February 22, 2014

Хөтөч хийсэн тэмдэглэл

2013, Хөвсгөл аймаг

Зун цаг -   Энэ бол онгон байгал, нүүдэлчин ардын түүх соёл, ахуй амьдралыг  мянга сонсохоор нэг үзэхээр ирсэн  мянга мянган жуулчинд манай орон ганц дарагддаг улирал. Харин миний хувьд жил бүрийн  зуны амралтаараа  бэлтгэлээ базаан, үүргэвчээ үүрч тэдэнд  эх орныхоо түүх, соёл, гайхамшгийг тайлбарлан гайхуулах  хөтөч-тайлбарлагчаар ажилладаг болсноос хойш гурван жилийг өнгөрөөжээ.
Жуулчид их сониуч төдийгүй нарийн, ширийн зүйлийг онцолж асуудаг учраас хөтөч, тайлбарлагч байхын давуу тал нь зөвхөн эх орныхоо талаар ч бус бусад олон талын  мэдлэгийг нэгэн зэрэг хуримтлуулж чаддаг юм шиг санагддаг. Монголд ирэхээс нь эхлээд явах хүртэл нь үргэлж хамт байгаа учраас Монгол эмэгтэй хүнийг, миний насны залуусыг надаар төсөөлдөг. Ер нь тухайн аялалд явж байгаа газраа маш сайн танин мэдэхийн зэрэгцээ жуулчныхаа оронд өөрийгөө тавин, хэрвээ би энэ хүний оронд байсан бол гэж дандаа бодож явах хэрэгтэй юм шиг. Иймдээ ч тэдэнд өгч байгаа мэдээлэлээсээ илүүтэйгээр би өөрөө илүү ихийг сурч мэдэж, туршлагажиж байдаг. 
2011 он, Ёолийн ам
Нөгөө талаас олон бэрхшээл, асуудлууд тулгаралгүй л яахав. Тухайн үедээ хэцүү, ядааргаатай юм шиг санагддаг хэдий ч одоо бодохоор тэндээсээ олон зүйлийг сурсан юм шиг санагддаг.Бас хөдөөний хүмүүс цаанаа л нэг сэтгэл сайтай.
Өө нээрээ “Ингэхэд Чингис хаан яг Монгол хүн байсан юм уу? Би гэртээ байхдаа Чингис хааны тухай Хятад кино би үзэж байсан хэмээн нэгэн жуулчин надаас асууж байсан юм байна. Эх орныхоо үнэн бодит түүх, өв соёлынхоо талаар  цөөн ч гэсэн хэдэн хүнд үнэнээр нь хүргэх, Чингисийн Монголын талаар  илүү ихийг бусдад хэлж өгөх боломж надад олддогт би баярладаг.

No comments:

Post a Comment

Around Japan /Taken by me/