Saturday, February 22, 2014

My contribution to Youth development /my essay/


                                  
To start with; I would like to say “Youth are not only the leaders of tomorrow but also the partners of today”.
I grew up 1000 kilometers away from Ulaanbaatar. When I entered into university, I realized that there was a big difference among youths, especially the youth who grew up or studied in the countryside.  Every time I moved forward, I felt that I had been wrong at high school. My eyes had been closed. I believed that studying hard, getting good grades and achieving my goals were the most important thing at school however, I founded a club, called Smile, which used to organize inter school competitions and other volunteer activities. I had been locked in one circle. I had never thought about the right or the power of influence.
I had been wrong. Absolutely, I had been wrong. But now I believe that youth is the spring of life. It is the age of discovery and dreams. We have the power to transform the nation into a better place. We also have the ability to lead our fellow citizens into the right direction. We are problem solvers, have a positive influence on other young people and the nation, and are extremely ambitious. We have different attitude toward things, politics, solving problems and making decisions because of our fresh and “hungry” eyes. We have the ability to create an identity for ourselves and move the nation forward.

Залуу хүний эрхэмлэх үнэт зүйлс- Мөхөс миний бодлоор :D



              Гадаа цас будран орсоор... Будрах цасан дундуур залуу хүү гэрийн зүг мишээл тодруулан яаран гүйнэ. Түүний зүрх сэтгэлийг юугаар ч сольшгүй нэгэн зүйл булиглуулна. Энэ бол түүний хамгаас хайртай ээж, аав гэр бүлийнхэн бас найз нөхөд.
Харийн нутагт эх орныхоо үзэсгэлэнт сайхныг бардамнан ярих дурай охин эх орноо санан хааяа хааяа нулимс дуслуулна. Заримдаа бүр улсынхаа түүх, тусгаар тогтол, соёл, өв уламжлалаа хамгаалан маргалдаж дотуур байрны найзуудтайгаа ам мурийх нь олонтаа.
Эмнэлэгийн орон дээр хэвтэх охин зөөлөн хаялах цасан ширхэгийг цонхоор ширтэн гунигтайхан хэвтэнэ. Одоо бол түүнд хамгийн үнэтэй зүйл нь хэдхэн хоногийн нас бас ахиад хэзээ ч олдохгүй эрүүл мэнд нь болжээ. Гадаа цас сэтгэл гэгэлзүүлэн орсон хэвээрээ л. Магадгүй энэ цас ч бас хэн нэгний хувьд хамгийн ихээр хайрлаж явдаг зүйл нь ч юм бил үү, хэн мэдлээ.  Гэхдээ....
Мэдээж хүн бүхэн өөрийн гэсэн эрхэмлэдэг зүйлстэй. Эдгээр зүйлс нь залуу хүний гэхээсээ илүү хүмүүний үнэт зүйлст илүү хамаардаг болов уу хэмээн боддог. Эх орон, тусгаар тогтнол, хэдэн мянган жил байгалийн хатуу ширүүнтэй тэмцэж, нүүдэллэж, хатуу бэрхийг туулж даваж ирсэн гень, тэр ухаан Монгол хүний үнэт зүйлс нь байхад ээж аав, найз нөхөд магадгүй бас тэрхүү будран орох цас бол хувь хүний үнэт зүйлс байж болох юм. Харин миний бодлоор залуу хүний хувьд нэг зүйл хамгийн эрхэм үнэт зүйл нь байдаг, байх ч ёстой.
Энэ бол бидэнд өгсөн хэтэрхий богинохон цаг хугацаа, түүндээ багтаан амжуулах тодорхой зорилго, мөрөөдөл, өөрийн гэсэн үзэл баримтлал. 
Залуу хүү хамгаас хайртай эцэг эхийнхээ мөрөөдлийг биелүүлэн сургуулиа төгсөж, сайхан гэр бүлтэй болж, өөрийн хөдөлмөрийн хүчээр үнэнч шударга амьдарч, бас бусдад хүндлэгдэх олон сайхан зүйлсийг хийж бүтээжээ.
Охин хоосон маргаж суухаа больж, чин сэтгэлээсээ эх орныхоо төлөө ажиллах мэдлэг боловсролтой боловсон хүчин болохын төлөө чармайн суралцсаныхаа үр дүнд  одоо улсынхаа түүх соёл, өв уламжлалаа дэлхийн тавцанд таниулан, хамгаалан сурталчилсан мундаг бүсгүй болжээ.
Энэ бол миний бахархал, үнэт зүйлс хэмээн хоосон хашгирч, цээжээ дэлдэж суухын оронд зүгээр л жижгээс эхэл. Өөрөөсөө эхэл. Өөрийгөө үнэл, хайрла, хүндэл. Цагаа дэмий хоосон бүү үр. Залуучууд бидэнд байгаа /магадгүй дөч, тавь, жар хүрчихээд харамсаж суугаа хүмүүс бүхнээ өгөөд ч эргэж олдохгүй / үнэт баялагийг бидний зарим нөхөд тоосон ч шинжгүй хажуугаараа урсган өнгөрөөж байгаа нь үнэхээр эмзэглэмээр...
Аа бас залуу хүн эрх мэдэл албан тушаалд дулдуйдсан зусар зулгуй хандлагыг, энэхэн зуурын ашиг хайсан тооцоотой нөхөрлөлийг, атаархал хорслоо нуун байж хуурамчаар инээх хэврэгхэн үерхлийг, архи дарсанд хөлчүүрхэн байж бие биенээ хөөргөн магтах түр зуурын найзыг эрхэм болгож, хэн нэгэн эрхэмийн үзэл бодлоор өөрийн бодлоо боолгуулж, үнэнч шударга байдал, өөрийн үзэл бодол, үнэт зүйлсээ умартан 60, 70- хан жилийн визтэй ирсэн энэ амьдралаа үрвэл үнэхээр харамсалтай.
Одоогоос бараг таван жилийн өмнө "Бидэнд хамгийн эрхэм зүйл амьдрал. Тэрээр ганцxан удаа олдох бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй" хэмээн Oросын нэгэн зохиолчийн хэлсэн энгийн хэрнээ гайхалтай үгийг уншиж байснаа би хэзээ ч мартдаггүй. Мөн “Залуу хүн өөрийн гэсэн үзэл бодол, зарчимтай байж, улааныг харж урваж, шарыг харж шарвахгүй байх л хэрэгтэй. Тодорхой зарчим, үзэл бодол, үнэт зүйлсгүй хүн өөрийнхөө ч гэсэн үнэ цэнийг алддаг” хэмээн ээж минь үргэлж захидаг.
Монгол залуусын нэгэн жижиг эс болсон миний хувьд ч бидэнд хэзээ ч эргэж олдохгүй цаг хугацаагаа эргээд харахад үр бүтээлтэй, хийсэн зүйлс ихтэй, өөрийн хайрлаж явдаг бүхэндээ үнэ цэнэтэй өнгөрүүлэхийн төлөө хөдөлмөрлөж, бас хичээж явдаг. Өөрийн гэсэн үзэл баримтлал, мөрөөдөлдөө хүрэхэд минь жигүүрлэх зорилго, одоохондоо л хангалттай байгаа цаг хугацаа бол залуу хүний юугаар ч сольшгүй эрхэм нандин үнэт зүйлс хэмээн хувьдаа би ойлгодог.

                                                                                                Л.Мэндбаяр

Хөтөч хийсэн тэмдэглэл

2013, Хөвсгөл аймаг

Зун цаг -   Энэ бол онгон байгал, нүүдэлчин ардын түүх соёл, ахуй амьдралыг  мянга сонсохоор нэг үзэхээр ирсэн  мянга мянган жуулчинд манай орон ганц дарагддаг улирал. Харин миний хувьд жил бүрийн  зуны амралтаараа  бэлтгэлээ базаан, үүргэвчээ үүрч тэдэнд  эх орныхоо түүх, соёл, гайхамшгийг тайлбарлан гайхуулах  хөтөч-тайлбарлагчаар ажилладаг болсноос хойш гурван жилийг өнгөрөөжээ.
Жуулчид их сониуч төдийгүй нарийн, ширийн зүйлийг онцолж асуудаг учраас хөтөч, тайлбарлагч байхын давуу тал нь зөвхөн эх орныхоо талаар ч бус бусад олон талын  мэдлэгийг нэгэн зэрэг хуримтлуулж чаддаг юм шиг санагддаг. Монголд ирэхээс нь эхлээд явах хүртэл нь үргэлж хамт байгаа учраас Монгол эмэгтэй хүнийг, миний насны залуусыг надаар төсөөлдөг. Ер нь тухайн аялалд явж байгаа газраа маш сайн танин мэдэхийн зэрэгцээ жуулчныхаа оронд өөрийгөө тавин, хэрвээ би энэ хүний оронд байсан бол гэж дандаа бодож явах хэрэгтэй юм шиг. Иймдээ ч тэдэнд өгч байгаа мэдээлэлээсээ илүүтэйгээр би өөрөө илүү ихийг сурч мэдэж, туршлагажиж байдаг. 
2011 он, Ёолийн ам
Нөгөө талаас олон бэрхшээл, асуудлууд тулгаралгүй л яахав. Тухайн үедээ хэцүү, ядааргаатай юм шиг санагддаг хэдий ч одоо бодохоор тэндээсээ олон зүйлийг сурсан юм шиг санагддаг.Бас хөдөөний хүмүүс цаанаа л нэг сэтгэл сайтай.
Өө нээрээ “Ингэхэд Чингис хаан яг Монгол хүн байсан юм уу? Би гэртээ байхдаа Чингис хааны тухай Хятад кино би үзэж байсан хэмээн нэгэн жуулчин надаас асууж байсан юм байна. Эх орныхоо үнэн бодит түүх, өв соёлынхоо талаар  цөөн ч гэсэн хэдэн хүнд үнэнээр нь хүргэх, Чингисийн Монголын талаар  илүү ихийг бусдад хэлж өгөх боломж надад олддогт би баярладаг.

Monday, February 10, 2014

"Whiskey Lullaby" (feat. Alison Krauss)

ойрд энэ дууг их сонсох дуртай болчихлоо. үгийг нь орууллаа. ялангуяа тэр эмэгтэй дуучных нь эхэлдэг хэсэг.... нээх гунигтай, гэхдээ бас сургамжтай ч юм уу. Эмэгтэй хүн бардам зангаасаа Эрэгтэй хүн хулчгар зангаасаа болж хайртай хүнээ алддаг гэдэг дээ

She put him out like the burnin' end of a midnight cigarette
She broke his heart he spent his whole life tryin' to forget
We watched him drink his pain away a little at a time
But he never could get drunk enough to get her off his mind
Until the night

[1st Chorus]
He put that bottle to his head and pulled the trigger
And finally drank away her memory
Life is short but this time it was bigger
Than the strength he had to get up off his knees
We found him with his face down in the pillow
With a note that said I'll love her till I die
And when we buried him beneath the willow
The angels sang a whiskey lullaby

Child sexual abuse in Mongolia /my research proposal/

Ажлын байран дээр шинэхэн ажилтан болж очоод анх удаагаа нэг судалгааний ажил хийх боллоо. гэхдээ англи хэл дээр хийх юм гэнэ. Энэ сэдвийг сонгоод авчихлаа. Ухаад судлаад байсан нээрээ бас доголдол их байна шүү. Гол анхаарлаа хандуулан ажилладаг хэдэн байгууллагууд нь нээрээ... за за тэр ч яахав.. Keep calm and olon yum yarilgui sudalgaagaa hiie doo By the way, GOOD LUCK to myself

ӨДӨР ДУТМЫН БОНУС

Өглөө эрт босоод кофе уухад цаанаасаа л нэг л гоё сэргэг  мэдрэмжийг бидэнд өгдөг. Ер нь сайхан эд шүү чи минь.. Нэг л гоё мэдрэмж.... Хэдийгээр биед муу бас таргалуулдаг гэдэг ч аз жаргалыг өдөр бүр мэдрүүлдэг чамдаа би хайртай шүү. 

хэний ч шаардлагаар бус өөрийнхөө уншихыг хүссэн тэр номыг хэдэн цагаар ч хамаагүй тэврээд, гөлрөөд, ширтээд суух ч сайхан шүү. plus кофе  байвал ч бүр л болоод өгч байгаан

найзууд- энэ насны нэгэн баяр баясал. хамтдаа элийрээл, тэнэг тэнэг зүйл хийгээл татаж унатлаа инээгээд л..... /гэснээс бүр саначихлаа. /


hey whats up man? u make me feel calm.. KEEP CALM AND LISTEN TO PIANO

http://www.youtube.com/watch?v=IZbN_nmxAGk

Friday, December 6, 2013

Монгол Японы худалдааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага


Япон ба Монголын худалдаа
Өнөөдөр Монгол улсын худалдааны салбарт эдийн засгийн хараат байдал 2 хөршөөсөө ялангуяа БНХАУ-аас улам бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. 2012 оны эхний 9 сарны байдлаар Монголын гадаад худалдаанд, тодруулбал нийт эксортын 93,4%-ийг БНХАУ, ОХУ-д 1,7 %, нийт импортын 28,4%-ийг БНХАУ, 27,2 %-ийн ОХУ тус тус эзэлж байна.[1] Үндэсний аюулгүй байдлын талаас нь авч үзсэн[2] ч Монгол улс гуравдах түнш оронтой эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлж, хөгжүүлэх чухал шаардлага байна. Харин эдгээр орнуудын хувьд тэдний гадаад худалдаанд Монгол улс өчүүхэн хэсгийг эзэлж байна.
Зураг-1 Монголын гадаад худалдаанд түнш орнуудын болон түнш орнуудад Монголын эзлэх хувь

Монгол улсын гадаад худалдаанд түнш орнуудын эзлэх хувь
Түнш орнуудын худалдаанд Монгол улсын эзлэх хувь

Эргэлт
Экспорт
Импорт
Экспорт
Импорт
ОХУ
15.1
2.0
24.6
0.31
0.03
БНСУ
3.5
0.8
5.4
0.06
0.01
БНХАУ
56.6
92.2
30.7
0.14
0.21
Япон
4.4
0.2
7.4
0.04
0.002
АНУ
4.7
0.1
8.1
0.02
0.0005
Канад
1.9
1.9
1.9
0.02
0.05
Хувь
86.2
97.2
78.2


Эх сурвалж: Худалдааны түнш орнуудтай ЧХХ байгуулах боломж болон эрсдэл, Н.Батнасан

Гравитацын загварыг гадаад худалдаанд ашиглах н

  Гадаад худалдааны үр ашгийг тооцох Гравитацын загвар
Description: F_{ij} = G \frac{M_i M_j}{D_{ij}} Таталцалын загвар
Олон улсын эдийн засаг дах Гравитацийн загварыг бусад нийгмийн ухааны салбарт ашигладаг шиг өргөнөөр ашигладаг.Үүнд ДНБ болон эдийн засгийн төв хоорондын зайг ашиглан 2 талын худалдааны урсгалыг урьдчилан харж болдог.
Энэхүү загвар нь Ньютоны физикийн хуулиас үүдэлтэй бөгөөд Ньютоны механик таталцалын хууль нь 2 бие өөрсдийн биеийн жингээс шууд, хоорондын зайн квдратаас урвуу хамааран пропорционалаар татагддаг гэж үздэг.
               Олон улсын худалдаанд анх Тinbergen 1962 онд ашигласан бөгөөд таталцалын загварын үндсэн тавил нь 2 улс хоорондын худалдааны эргэлт нь тус бүрийн эдийн засгийн хэмжээтэй пропорционал,эдийн засгийн төв хоорондын зайнаас урвуу хамаардаг гэсэн үндсэн санааг оруулж ирсэн.Үүнд 2 улсын хоорондын худалдааг хоорондын зайгаар тайлбарлахад урвуу хамаарал гардагч энэ нь тус бүрийн эдийн засгийн багтаамжаас хамааран ялгаатай байх боломжтой учир тухайн улс бүрин хэмжээ зайлшгүй ач холбогдолтой ойлголт юм.
<!--more-->
Энд:
·         F - худалдааны урсгал
·         M - улс тус бүрийн эдийн засгийн хэмжээ
·         D - хоорондын зай
·         G – тогтмол[1]
Энэхүү загвар нь энгийн бөгөөд “урьдчилан хэлэх” чадвар нь өндөр учраас эдийн засагчид өргөн ашигладаг байна.Түүгээр ч үл барам зарим өгөгдхүүн шинээр тусгах бололцоо олгодог учир олгодог учраас ашиглаж буй загварыг уян хатан болгодог сайн талтай.Тиймээс энэхүү загварын тусламжтайгаар худалдааны бодлого боловсруулагчид юунд гол анхаарлаа хандуулах уу гэдгээ тодорхойлох боломжтой болсон.Өнөө үед таталцлын загварыг ихэвчлэн хөнгөлөлттэй худалдааны тэнцлийн үр ашгийг тооцоход өргөн ашиглаж байна.Мөн сүүлийн үеийн таталцлын загварыг ашигласан судалгаанууд ДХБ-ын гишүүн болох нь худалдааг өсгөх эсэх тал дээр гол анхаарлаа хандуулж байна.Мөн худалдаа ба эдийн засгийн өсөлт болон худалдаа ба орчны хамаарлыг судлахад ашиглагдаж байна.
Олон улсын эмпирк судалгаанд таталцлын загвар өргөн ашиглагдах болсон гол шалтгаан нь
1-рт: 2 талт худалдааны урсгалыг тайлбарлахад загварын ач холбогдол их байгаа нь
2-рт: худалаанд нөлөөлж буй бусад хувьсагчдийн үүрэг ролийг хялбархан шалгах боломжийг олгодогт оршиж байна.
Худалдааны таталцлын онолд аливаа 2 орны хоорондын худалдааны хэмжээ нь тэдгээр орны эдийн засгийн хэмжээтэй[2] эерэг, харин тэдгээрийн хооронд хийгдэх худалдааны зардалтай урвуу хамааралтай байдаг.Энд худалдааны зардал гэдэг нь 2 орны хоорондыг зайг авч үздэг.
2 талын худалдааг дараах тэгштгэлээр тайлбарлаж болно.
Үүнд:
·          – i болон j улсын хоорондын худалдааны эргэлт
·         - тогтмол
·         ,  – i болон j улсын эдийн засгийн хэмжээ.Ихэвчлэн ДНБ-ээр тооцдог
·          – i болон j улсын хоорондын зай
·          – алдааны хувьсагч. 0 эсвэл 1-тэй тэнцүү
Дээрх томьёог тооцоолоход ихэвчлэн тэгштгэлийн 2 талаас логарифм авдаг.
Эдийн засаг өсч томрох тусам худалдаа их хийгдэх учраас   болон    коэффиценитүүдийн тэмдэг эерэг гарахаар хүлээгдэж байна. Харин -ын тэмдэг сөрөг гарах учиртай.Учир нь 2 улсын хоорондын зай нь тээврийн зардалтай шууд хамааралтай байдаг учраас уг хувьсагч нь тээврийн зардлыг төсөөлж чадахуйц хувьсагч юм.
Таталцлын онолд хэд хэдэн хувьсагчдыг худалдааны зардлыг тооцоход ашигладаг. Жишээ нь арал болон далайд гарцгүй байдал, хөрш улсууд зэргийг тооцсон зайнаас хамаарсан дамми (dummy)[3] хувьсагчийг таамаглалд ашигладаг. Учир нь зайнаас зардал хамаарч зардал өсдөг.Тухайлбал далайд гарцтай орнууд далайд гарцгүй орнуудтай харьцуулбал гадаад худалдаанд оролцоход илүү хялбар байдаг. Мөн мэдээлэл олж авах зардалтай холбоотой хэлний бэрхшээл,2 орны түүхэн харилцаа,соёлын болон эдийн засгийн орчны ижил болон ялгаатай байдал зэрэг нь худалдааг хязгаарлах нэг нөхцөл болдог тул эдгээртэй холбоотой дамми хувьсагчдыг таталцлын загварт оруулж өгдөг.Тиймээс 2 орны хувьд нийтлэг нэг мөнгөн тэмдэгт,хэл,улс төрийн бодлого ашигладаг болон газар зүйн байршлын хувьд ойр байвал тэдгээр улсын хооронд худалдаа эрчимтэй хийгдэх болно.
Гадаад худалдааны урсгалыг таамаглах чадвар гравитацын загварын хувьд үнэхээр сайн гэдгийг эдийн засгийн судалгаанууд тодорхой харуулсаар байна. Jeffrey A.Frankel болон бусад судлаачид уг загварын онолын үндэслэл эрс сайжирсаныг тэмдэглэж байгаа бөгөөд нөгөө талаас эдийн засгийн хувьд газар зүйн байршил болон биет хүчин зүйлсийн нөлөөллийг эдийн засагчид сүүлийн үед ихээхэн анхаарч байна.
Энэ загвар нь төгс бус өрсөлдөөн болон салбар доторх худалдаан дээр үндэслэдэг.Анх Bergstrand 1985 онд таталцалын загварын онолын үндсийг боловсруулсан бөгөөд цааш нь Bergstrand 1989 онд, Gagnon 1993 онд, ogueldo, Macphee 1994 онд, Deardorff 1995 онд тус тус хөгжүүлсэн байна.
Дэлхйин худалдааны ерөнхий тэнцвэрийн загвар болон тодорхой урьдчилсан нөхцөлийг (хэрэглээ болон үйлдвэрлэлд бараа бүтээгдхүүнийг олон улсын хэмжээнд төгс оруулах, түүхий эдийн төгс арбитраж) ашиглан Bergstrand 1985 онд эмпирк судалгаанд өмнө нь ашиглаж байсантай төстэй загварыг гаргаж авсан.
 Загварын судлагдсан байдал
Анх эхлээд худалдааны Гравитацийн загварын судалгаа прогнозыг худал хуурмаг хэмээн нилээдгүй шүүлжлэл дагуулж байсан хэдий ч өнөөдөр тухайн үеийн шүүмжлэл дагуулж байсан судалгааны ихэнх нь амьдрал дээр батлагдаад байна.
·         1984 онд Deardorff-ын  хийсэн нилээд эртний судалгаа нь энэхүү судалгааны эхлэлийг тавьсан. 1970 онд Leamer болон Stern үзэхдээ “2 талын худалдаа нь тээвэрлэлтийн зардалыг оруулахгүй бол тодорхой бус байна хэмээн тэмдэглэж байсан ба маш олон боломжуудыг харгалзан улс орнууд худалдааны хамтрагчаа сонгодог хэмээн үзсэн. Бүтээгдхүүний ялгаатай байдал нь илүү бодит хандлагыг бий  болдог.1969 онд энэ талаар Armington тухайн бүтээгдхүүнийг үйлдэрлэгч орон тэнцвэртэйгээр бүтээгдхүүнийг ялгаатай үйлдвэрлэдэг хэмээн дүгнэсэн.1979 онд Anderson импортлогч орнуудыг нэгтгэх үүднээс улс орны бараа бүтээгдхүүнийг чухалчилдаг зарлагын системийг авч үзсэн. 1985 онд Bergstrand илүү уян хатан хэрэглээний функцийг ашиглан импорт нь аль аль талдаа дотоодын бараа бүтээгдхүүнээс илүүтэйгээр илүү ойр орлуулагч юм гэсэн дүгнэлтэнд хүрчээ.Тэрээр энэ тэнцэтгэлдээ үнийн нөхцөлийг оруулсан учраас ерөнхийлсэн гравитацийн загвар хэмээн нэрлэжээ.
·         1987 Helpman, 1985 онд  Helpman болон  Krugman нар хоёр талын худалдаа ДНБ-ээс хамаардаг гэсэн алдартай, оновчтой санааг гаргасан.Энэхүү онолд хэрэглэгчид өөр өөр төрлийн бүтээгдхүүн хайж, зөвхөн улс орнууд бус пүүсүүд ялгаатай бүтээгдхүүн үйлдвэрлэж, пүүсүүд монопольчлон хоорондоо өрсөлддөг. Тэд Харьцангуй давуу талын Хеишкер-Олины сонгодог онол нь хоёр талын худалдаа нь орлогын  бүтээмжээс Гравитацийн загварт гардаг шиг хамаардаггүй хэмээн маргажээ.Deardorff  санал нийлж байсан. худалдааны ялгаатай бүтээгдхүүн гэсэн санаанд тусгаглсан 2 талын худалдаа products of income-с хамаардаг гэсэн энэхүү өгөгдөл гарч ирсэнээрээ сонгодог загварын эсрэг гарсан
·         Харин 1977 онд Deardorff  санаагаа өөрчлөн Бүрэн бус орлуулалтын онол шиг амарханаар Хейшкер-Олины онолоос хэрхэн гравитацийн загварыг гарган авч болохыг нээсэн байдаг. Түүний гол зорилго нь Хейшкер-Олины загварт хамааралтай бүрэн бус орлуулалтын загварыг Гравитацийн тэнцэтгэлийн эмпирик амжилт  нь дэмжих шаардлагагүй гэдгийг харуулах явдал байсан юм.
·         Deardorff   дүгнэхдээ худалдааны урсгал, улсын хэмжээний хамааралын хэмжээ нь чухал үндэс болж байхад Helpman-ы 1987 онд хийсэн судалгаа болон бусад судлаачдын ихэнх нь хоорондын зайны үүрэгийг оруулаагүй ба ингэснээрээ бүтэн   Гравитацийн загвар хэмээн хэлэхэд хангалтгүй байгаа юм.1985 оны Bergstrand-ийн тээвэрлэлтийн өртөгийг тооцон оруулдаг  бүрэн бус орлуулалтын онол зэрэг цөөн хэдэн судалгаа л хоорондын зайгаар төлөөлүүлсэн байдаг. Хоорондын зай нь Deardorff-ын 2 дах Хейшкер-Олинд үндэслэсэн загварт оруулсан быайдаг.2 талын худалдаа болон ашгийн орлого ийн хэмжээ хоорондын зайны урвуу хамааралыг онцолсон.
·         Худалдааны өртөгийг өсгөж буй хоорондын зайг оруулж өгсөнөөрөө энэ нь тухайн 2 улс хиллэдэг үү, нэг хэл соёлтой юэ гэх зэрэг ойролцоо DUMMY  хувьсагчийн талаар бодоход хүргэсэн жижигхэн алхам болсон.Эдгээрийн аль аль нь хоорондоо ойрхон оршдогтой ад\илаар гадаадад бизнес өртөгийг багасгахад тусладаг. Хэл, түүх, соёлын хамаарал нь мөн олон улсынэ худалдааны өртөгийг бууруулдаг.
Монголд судлагдсан байдал
·         Өнөөгийн байдлаар гадаад худалдаанд дүн шинжилгаа хийх таталцалын загварыг ашиглан судалгааг зарим эрдэмтэд хийж байна.Тухайлбал Р.Амаржаргал “Зүүн хойд азийн чөлөөт худалдааны гэрээ ба Монгол” сэдэвт судалгааны ажилдаа, Л.Даваажаргал “Гадаад худалдаа ба ханшийн хэлбэлзэл” сэдэвт судалгааны ажилдаа таталцалын загварыг ашигласан.
Сүүлийн жилүүдэд гриватацын загварыг  олон улсын худалдаа болон шилжилтийн эдийн засгийн ахин нэгдэл дэх ажиллах хүчний хувиарлалтад ашиглагдаж байгаа. Шилжилтйн орнуудын гадаад худалдааг тодорхойлоход энэ загварыг ашиглахын давуу тал нь энэ загварт ашиглагдах тоо баримтууд нь хялбар бөгөөд найдвартай байдаг. Шилжилтийн үед загварчилахад илүү давуу талтай байдаг. Дэлхийн эдийн засаг дах нэгдэл болон шилжилтийн эдийн засгийг загварчилахад найдвартай олон улсын статаистик тоо баримтууд нь дутмаг байдаг нь томоохон асуудалд болдог.Энэхүү загварыг ашиглахын өөр нэг давуу тал бол олон улсын худалдааны урсгалыг тодруулах үүднээс энэ загварыг ашиглахдаа онолын үзэл санаа нь хөгжин хэрэгждэг.




[1]Энэхүү загвар нь олон улсын харилцаанд  худалдааны олон улсын гэрээний нөлөөг үнэлэхэд ашиглагддаг ба NAFTA, ДХБ зэрэг байгууллагууд болон худалдааны хэлцэлийн үр ашгийг тооцоолоход ашиглагдсаар ирсэн.

[2]Энэ нь ДНБ,ҮНБ,ҮНО зэргээр хэмжигддэг
[3]Чанарын мэдээлэл ихэвчлэн binary мэдээлэл хэлбэртэй байдаг ба Binary мэдээллийг регрессийн шинжилгээнд оруулахдаа dummy хувьсагчийг тайлбарлагч хувьсагч болгон оруулдаг. Ийнхүү оруулахдаа тухайн сонирхож буй шинж тэмдэг байгаа тохиолдолд 1, бусад тохиолдолд 0 гэсэн утгыг авдаг.

Around Japan /Taken by me/